Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Х.Нямбаатарын хүмүүс 1XBET-ээр О.Алтангэрэлд сэрүүлэг өгч, Казино, бооцоот тоглоомын хуулийн төслөө "зүтгүүлнэ"

Эсрэг урсгал: Нийтийн байдал ба манай алдарт артист, юүтүбэр, спортын багууд

Манайдаа л спорт сонирхогчдын хайр хүндэтгэлийг хүлээдэг ихэнх багуудыг 1XBET спонсорлож, залуусын сонсох мэдрэмжид хамгийн ойр яваа артистууд тоглолтуудаа ивээн тэтгүүлж, амьдралын сайхныг номлодог алдарт инфлүүнсэр, юүтүбэрүүд эл мөрийг контент бүрийнхээ өмнө дурдах болсон.

Энэ байдал бүр явсаар, 1XBET 2024 оны сүүлээр монголын хэвлэл мэдээллийн салбар луу 1 тэрбум орчим төгрөг оруулав. Ерөөсөө 1XBET юуг ч голж шилэхгүй, рекламаа цацуулахад нэн анхаарч, хулгайн кино сайтууд мөн тэдний мөнгөөр ажиллах болжээ. Буух эзэн буцах хаяггүй эдгээр сайтууд 1XBET -ээр санхүүжээд байж болох.

Гэвчиг нийтийн итгэл үнэмшлээр идэх хоол, өнөө маргаашаа өнгөлж яваа артистууд, алдартай юүтүбэрүүд, спорт багууд 1XBET-ээр санхүүжиж байна гэдэг бол тэд өөрсдийг нь алдар нэрд өргөсөн олны хүчийг юугаар ч хамаагүй зарж идэхэд бэлэн, ёс суртахуун, эх оронч үзэлгүй хэсгүүд гэдгээ харуулсан хэлбэр юм. Энэ мөнгө хэвлэл мэдээллийн салбар луу ороод ирэхэд ч редакцууд шуудхан авчихсан нь татгалзах ёстой цэг дээрээ зогсож сурах хаа ч байсныг илтгэв, бүхий л салбарыг.

Хааяа дангаараа үүнийг салбар салбараас шүүмжлэгчид ямагт хүчгүй, салангид байсаар ирэв. Гэтэл сүүлийн жилүүдэд гэр бүл салалтын үндсэн гурван шалтгааны нэгээр мөрийт тоглоом, бооцоот таамаг багтаж, 1XBET үүнд дангаараа өндөр жин эзэлсээр байлаа.

Сошиал орчинд мөрийт тоглоом, тааврын улмаас орон байр, хадгаламж сэлтээ тэр чигт нь сэгсэрч, үгүйрч буй асар олон гэр бүлийн кэйс дэлгэгдэх болов. Ийм байдал дундуур алдартнууд нь 1XBET -ийг рекламдаж мөнгө олж байхад орж донтогсод нь олноороо хохирч, урвуу хамааралтай пирамидаар мөнгөждөг, хоосордог хэлбэр нийгэмд үүсчхээд байна.

-Гишүүд дуугарсан нь нийтийг баярлуулав, үүнийг хэрхэн харж болох вэ-

Ийм байдал дунд намрын чуулганы төгсгөлд УИХ-ын гишүүн О.Номинчимэг, П.Сайнзориг нар 1XBET-ийн асуудлыг сөхөж, хуулийн төсөл санаачилна гэдгээ мэдэгдэв. Ингэхдээ одоогийн ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийг 1XBET -ийн асуудлыг дорвитой анхаарч өгөх хэрэгтэй байгааг хэн хэн нь онцлоод амжсан.

Үүний дараа 1XBET-ийн сошиал орчинд ил цагаан мөрий тавьдаг, сүлжээ үүсгэдэг хэдэн том дүрийг саатуулсан гэдгээ Цагдаагийн байгууллага зарлав. Үнэндээ аль өнгөрсөн оны хичээлийн шинэ жилтэй зэрэгцэж, манай хууль хүчнийхэн 1XBET -ээр маш сайн судалгаа хийж, яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг салбарын сайддаа сануулсан гэгдэв.

Гэвчиг "маш нууцийн зэрэглэлтэй" уг танилцуулга О.Алтангэрэл сайд дээр нам гацаж, чухам яах гээд буй нь тодорхойгүй хэдэн сар дарагдсан юм. Харин О.Номинчимэг, П.Сайнзориг нар сөхөж ярьсны дараа л гэнэт ажиллагаа явуулж барьж, сүрийг үзүүлсэн нь анхаарал татлаа.

П.Сайнзориг нь ХЗДХ-ийн ТНБД-аар ажиллаж байхдаа Х.Нямбаатарын хамт Казиногийн хуулийн төсөл, морин уралдаан болон бооцоот тоглоомын тухай хуулийн төслүүд боловсруулж байсан автор. Ажил хэрэг дээр хачин сайн нэгддэг тэд эл төслүүдээ нэг хэсэг идэвхтэй ярьсан авчиг УИХ-аар хэлэлцэгдээгүй дарагдсан юм.

Харин О.Номинчимэг бол Х.Нямбаатарыг хотын дарга байхад нь Г.Занданшатарын багаас очиж, жагсаалтаар УИХ-д суусан нэгэн. Өөрийн итгэж, хайрцагласан баг руугаа хүн төдийлөн оруулаад байдаггүй Х.Нямбаатар О.Номинчимэгт хамгийн их эрх чөлөөг олгож, машид ихээр попрох орон зайг нь сонгуулийн өмнө өгсөөр байв. Ингэж яамны ТНБД-аас шуудхан хот руу шилжсэн П.Сайнзоригтой зэрэгцэж, Х.Нямбаатарын дэргээд О.Номинчимэг шадарлах болсон юм.

Тэгвэл яг ийм нэгдэл, хоршил бүр саадгүй байдлаар зэрэгцэж, 1XBET -ийг сөхчхөж байгаа нь лавтай Х.Нямбаатарын шүгэл гэж уншигдаж буй. Хотын дарга томоохон ажлуудаа Хятадад ч, гадны олон оронд танилцуулж, хөрөнгө мөнгө босгоход яг төвлөрч анхаарах болсон. Тэр ХЗДХ-ийн сайд байхдаа ч зах зээлээ либералчлах, гадаад орчинд хаалгаа нээхэд үлэмж анхаардаг, энэ чиглэлд ч идэвхийлэн ажилладаг нэгэн байв.

Х.Нямбаатар тэр шугам, эл үзэл санаагаараа нэн цагт санаачилсан түр унтуулчхаад байгаа Казиногийн хууль болон мөрийтэй тоглоомын хуулийн төслүүдээ монголд албажуулах зорилгоор 1XBET-ийн асуудлыг өөрийн цэргүүдээрээ сөхүүллээ гэж харагдав.

Ингэхдээ тэр О.Алтангэрэл сайдыг 1XBET -ийн аюул заналыг харсаар байгаа ч тодорхой зорилгоор нам дарж буй үйлдлээр нь давхар шүүмжилж, түүнд сэрүүлэг өгч буй нь энэ гэж уншигдлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 22, 2025 09:37

Аа ийм учиртай байсан юм уу

Зочин
Зочин
1 сар 22, 2025 09:45

Аливаа болохгүй юмны ард Ганзориг, Нямбаатар байх юмаа.

Зочин
Зочин
1 сар 22, 2025 09:58

Маш аюултай зүйл хурдан арга хэмжээ аваа 1xbet үндэсний аюулгүй байд�##�д зан�##�хийлж байгаа

Зочин
Зочин
1 сар 22, 2025 13:01

Магадгүй гэхдээ Учр�##� Нямбаатар гэх нөхдүүдийн фразц өөхшүүлэн даам гарт�##� нь энэ 1Xbet-г дэмжсэн нь маргаангүй асууд�##�. Энхжарг�##�ан гэж нөхөр байна. Тоглолт зохион байгуулахдаа мөнгөөр зодоод л их пээдийсэн. Тоглолт бүрийнх нь спонсор нь 1хбэт байсан. Эд нэг хөнжлийнх гэдгийг сая эргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн рекламаар бүр цайж харуулна лээ гэхдээ гунигтай эд ямар ч аргаар хамаагүй чөтгөртэй нөхцөөд ч хамаагүй харьцангүй өрсөлдөөн монополь үүсгэж хотыг эзлэж эрх мэдэлд шунаж байдаг нь бүр арай аймар. Олон хүн хохирч олон гэр бүл с�##�ж амиа хорлолтын ш�##�тгаан болж хамгийн гол нь насанд хүрээгүй хүүхдүүдрүү чиглэсэн бүх соши�##� сувгуудаар сурт�##�чилж дуучид тоглолтууд сурт�##�чилж тархинд нь суулгаж зүгээр л энгийн хэрэглээ мэт болгож чадсан байдаг.

Зочин
Зочин
1 сар 22, 2025 13:10

1BET-г хориглох нь үөвөө. Гэхдээ энэ Номинчимэг Сайнзориг 2 бол худлаа гарууд шүү. Өөрсдөд нь ашигтай бол эсвэл попрох сэдвээр л амбицладаг хөгийн гарууд. Нямбаатар хүн танихдаа муу юм

Зочин
Зочин
1 сар 22, 2025 13:59

АН ын угшилтай нөхдүүд маш аюултай мөрийтэй тоглоомууд луйвар аргаар хийж байгаа.

Зочин
Зочин
1 сар 22, 2025 15:41

Худлааа хуцаж байхааар казиногооо байгуулж энэ хулааа ямарч татвар төлдгүй казиногооо хаагааач ил цагаанл бүх цахимдл 1х бэт бас моголчуудын покриин луйврииин сайтууд өмнө луйвардсаарл

Зочин Нурууд Лусын
Зочин Нурууд Лусын
1 сар 23, 2025 03:36

Эдний багийнхан Сайд Алтангэрэлийн санаачилсан хууль батлагдахаас маш их айж байгаа !!!

Мангас
Мангас
1 сар 23, 2025 07:45

Үнэн үү үнэн бол арга хэмжээ одооноос авч эхэлээч

Зочин
Зочин
1 сар 23, 2025 19:20

энэ хар тамхи, цагдаа оролцоогүй бол ингэж их тарахгүй шүү дээ

Ganaa
Ganaa
1 сар 24, 2025 06:21

Энэ нямбаатарт ч бүр юм юм руу ороод 15 толгойтой атга�##�жин хар мангас боллоолдоо

Зочинзочин
Зочинзочин
1 сар 24, 2025 12:28

Нямбаатар огцор

Холбоотой мэдээ

Back to top button