Гадаад мэдээДЭЛХИЙ

Ерөнхийлөгч нь цалингаа хоёр дахин нэмэх болсныг перучүүд шүүмжилж байна

Перугийн Ерөнхийлөгч Дина Болуарте өөрийнхөө цалинг хоёр дахин нэмж, сард 10 мянган ам.доллар болгох болжээ. Үүнийг перучүүд шүүмжилж, тэр мөнгийг ядууралтай тэмцэхэд зарцуулсан нь илүү дээр гэж үзэж байгаа аж. Түүний цалинг хоёр дахин нэмснээр Болуарте Перугийн дундаж цалингаас 30 дахин өндөр хөлс авдаг болно.

Тус улсын засгийн газар уг алхмыг зөвтгөхдөө Өмнөд Америкийн 12 орны удирдагчтай харьцуулахад Болуарте бага цалин авдаг гэжээ. Тэрбээр авдаг цалингийнхаа хэмжээгээр сүүлээсээ хоёрт жагсдаг аж. Болуарте бол дэлхийн хагмийн муу рейтингтэй удирдагчдын нэг. “Datum” болон “Ispos Peru” явуулсан санал асуулгаар түүний рейтинг 2-4 хувь орчим л байгаа юм.

Тэрбээр авлигын хэрэгт буруутгагдаж, тансаг зэрэглэлийн цаг хууль бусаар авсан гэх хэрэгт холбогдож байсан. Перучүүд түүний цалинг хоёр дахин нэмж буй явдалд ихээхэн дургүйцэж байгаа аж. Тэтгэврийн насны нэгэн иргэн орон нутгийн сонинд хэлэхдээ “Энэ бол зүгээр л хошин шог. Перу даяар хэт ядуурал байхад ерөнхийлөгч үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй” гэжээ. Өөр нэг иргэн “Түүний бүрэн эрхийн хугацаа удахгүй дуусна. Цалинг нь нэмэх шаардлага байхгүй. Тэр үүний оронд эмнэлэг болон өвчинтэй хүүхдүүдэд туслах хэрэгтэй” хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
7 сар 4, 2025 17:22

ПЕРУЧУУДАА ЖАГСААД ГАЛДААД ШАТААГААД АЛААД ХЯДААД ЖИНХЭНЭ ГАНГАРААЧЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button