НИЙГЭМНийгэм мэдээ
Нүүрсний экспортын орлого 2.0 тэрбум ам доллароор буурчээ

2025 оны эхний 6 сарын гадаад худалдааны статистик мэдээллийг Гаалийн Ерөнхий газраас боловсруулан гаргасан байна.
Энэхүү статистикийн тоо мэдээллээс авч үзвэл:
- Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 12.1 тэрбум ам долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 8.9 хувиар буурсан
- Экспортын орлого 6,581.4 сая ам долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.3 тэрбум ам доллароор буюу 6.5 хувиар буурсан
- Импортын хэмжээ 5,528.2 тэрбум ам долларт хүрч 150,0 сая ам доллароор буюу 2.8 хувиар нэмэгдсэн
Экспортын гол нэрийн түүхий эдийн худалдааг авч үзвэл:
- Нүүрсний экспортын биет хэмжээ 2.8 сая тонн, орлого нь 2,072.4 сая ам доллароор буюу 44 хувиар буурсан
- Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 268,4 мянган тонн нэмэгдэж, экспортын орлого нь 897.9 сая ам доллароор буюу 61.8 хувиар өсөн нэмэгдсэн
- Төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ 260.2 мянган тонн нэмэгдсэн боловч экспортын орлого нь 16.7 сая ам доллароор буурсан
Экспортын орлого 1.3 тэрбум ам доллароор, үүний дотор нүүрсний экспортын орлого ийнхүү 2.0 тэрбум ам доллароор буурсны улмаас төсвийн орлогын тасалдал улам бүр нэмэгдэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Айлгах гээд байгаа юм уу? Арга хэмжээг эртнээс аваач идэж уухаа болиоч �####� нараа