БХС Д.Батлут салбарын үе үеийн сайд, дарга нарт хүндэтгэл үзүүлжээ

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр /2025.07.07/ Батлан хамгаалах салбарыг нэгэн цагт удирдаж явсан үе үеийн сайд, дарга нарын төлөөллийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут, “Үе үеийн сайд, дарга нар маань алсын хараагаа оновчтой тодорхойлж, нягт уялдаа холбоотой ажиллаж ирсний үр дүнд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн олон улсын цэрэг, улс төр, аюулгүй байдлын ээдрээтэй өнөө үед “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хангах, хамгаалах зорилго бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн цогц арга хэмжээ”-г амжилттай хэрэгжүүлсээр ирсэн" талаар дурдахын зэрэгцээ Батлан хамгаалахын сайдаар ажиллах хугацаандаа олон улсын цэрэг, улс төрийн болон геостратегийн нөхцөл байдалтай уялдуулан хийх, хэрэгжүүлэх зүйлсээ хэлсэн юм. Үүнд:
- Монгол Улсын урт, дунд хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичигт батлан хамгаалах талаар туссан зорилго, зорилтыг амжилттай хангахад “Би биш Бид” зарчмыг мөрдлөг болгон багийн үйл ажиллагааг эрхэм болгон ажиллана.
- Шинэ Засгийн газраас баримталж буй хүний хөгжлийг дээдэлсэн “ХҮН ТӨВТЭЙ БОДЛОГО”-ийн хүрээнд алба хаагчдыг чадавхжуулахад чиглэсэн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
- Иргэний тусын тулд төр оршдог. Иймд алба хаагчдын цалин хөлсний нэмэгдлийг сайжруулах, орон сууцны нөхцөлийг үе шаттайгаар шийдвэрлэх замаар тэдний нийгмийн хамгааллыг сайжруулна.
- “Шинжлэх ухаан, инновац, аж үйлдвэрийн төв”-ыг байгуулан хөгжүүлж, нисгэгчгүй нисэх хэрэгслийг хөгжүүлэх суурийг тавина.
- Хүүхэд залуучуудын эх оронч үзэл, төлөвшлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, цэргийн анхан шатны мэдлэг олгох хөтөлбөрийг суурь боловсролын системд оруулж, ажил хэрэг болгоход анхаарна.
- Мэдээлэл, кибер аюулгүй байдлын хамгаалалтын сайжруулах хүрээнд “кибер довтолгооны мэргэжилтэн”-ийг дотооддоо бэлтгэх боломжийг хангана.
- “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г батлуулан хэрэгжүүлж эхэлнэ.
- Батлан хамгаалах салбарын төсвийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, тэр дундаа хөрөнгө оруулалтын төсвийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, ДНБ-нд эзлэх хувийг хоёр хувьд хүргэх зорилго тавин ажиллах болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
одоо хэмнэлтийн хуулийг батлан хамга�##�ах с�##�бараас эхлэх хэрэгтэй. сүүлийн жилүүдэд батлан хамга�##�ах с�##�бар хэтэрхий өргөжсөн, тэлсэн. орос, хятад хэмээх хоёр агуу хөрш дээгүүр хэн манай улстай байлдах гээд байнаа?? Батлут сайдаа үүний учрыг ол 1-рт шүү.
1980-аад оны хүйтэн дайны үед Батлан хамга�##�ах яам, зэвсэгт хүчний жанжин штаб хоёр одоогийн батлан хамга�##�ах яам байгаа ганц муу саар�##� байшинд багтаж байсан шүү. тэр үед ажиллаж �##�ба хааж байсан хүмүүсийн лав 50-70 хувь нь амьд байгаа шүү. гэтэл өнөөдөр хуурай замын цэрэг, агаарын цэрэг, барилга инженерийн цэрэг гэх мэтээр өсгөж үржүүлээд бүгдээрээ тус ту�####�а 2-3 давхар байшинд гэдсээ цувдайгаа даахгүй баахан генер�##�, хурандаагаар дүүрчихсэн байна. энэ бол мөхөхийн цондон шүү Батлутаа. иймд наад батлан хамга�##�ах с�##�барынхаа гэдсээ жирсэн генер�##�, хурандаануудынхаа тоог эрс цөөрүүлээрэй. энэ бол таны хийх ёстой үндсэн ахжил шүү.