Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ Япон, БНСУ-д 25 хувийн гаалийн татвар ногдуулна гэж мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2025.07.07/ томоохон худалдааны түншүүддээ захидал илгээж, наймдугаар сарын нэгнээс хойш гаалийн татварыг огцом нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна. Трамп дөрөвдүгээр сард танилцуулсан гаалийн татварынхаа хэрэгжих хугацааг нь лхагва гараг /2025.07.09/ хүртэл хойшлуулаад байсан билээ. Тэгвэл Трамп хэрэгжих хугацааг нь дахин хойшлуулж, наймдугаар сарын нэгэнд болгосон нь АНУ-ын худалдааны түншүүдэд амьсгаа авах зай болж өгөв.

Одоогийн байдлаар АНУ-ын гаалийн татвар Трампын дөрөвдүгээр сард танилцуулснаас харьцангуй бага байгаа. Гэхдээ наймдугаар сарын нэгнээс эхлэн гаалийн татварын хэмжээ ихээхэн нэмэгдэнэ гэж Трамп томоохон худалдааны түншүүддээ анхааруулсан захидал илгээсэн байна. Трамп өөрийн сошиал хуудас дээрээ “Ямар нэгэн шалтгааны улмаас тарифаа нэмэхээр шийдвэл, бид ногдуулдаг тарифаа 25 хувиар нэмэгдүүлнэ” гэж БНСУ, Япон хоёр руу захидал бичсэн хэмээсэн юм.

Трамп дөрөвдүгээр сард гаалийн татвараа танилцуулснаас хойш дэлхийн улс орнууд түүнтэй худалдааны асуудлаар тохиролцоонд хүрэхээр ажиллаж ирсэн. Тэгвэл тэдгээр орнууд АНУ-тай тохиролцоонд хүрэхэд нэг сар хүрэхгүй хугацаа үлдлээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button