УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Япон Улсын Эзэн Хаан Нарүхитод хүндэтгэлийн дээд хэлбэрийг үзүүлж, ёслолын буудлага хийжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар манай улсад айлчилж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтах ёслол өнөөдөр төв талбайд болсон.
Ёслол гадаад улс орнуудын төрийн тэргүүнийг угтах улс төрийн ёсоор явагдсан. Гэхдээ энэ удаагийн ёслолд онцлох хэд хэдэн зүйл байлаа.
- Нэгдүгээрт, Гадаад улс орнуудын тэргүүн нар айлчлан ирэхэд угтах ёслолыг ард түмэн төдийлөн үзэггүй. Харин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг угтах ёслолд оролцохыг харахаар энэ удаа маш олон хүн төв талбайг тойрон зогссон байлаа. Мөн угтах ёслолд Японы мэргэжлийн сүмогийн 68 их аварга, Асашёорюү Д.Дагвадорж, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргал нар оролцсон нь онцлог болов.
- Хоёрдугаарт, Өмнөх айлчлалын угтах ёслолуудаас ялгаатай нь энэ удаа төв талбайд ёслолын буудлага хийлээ. Манай Улс тус ёслолын буудлагыг хоёр тохиолдолд хийдэг журамтай. Нэг нь Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын үеэр, нөгөөх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг эцсийн замд нь үдэхэд хүндэтгэл үзүүлж ёслолын буудлага хийдэг буудуулдаг.
- Харин энэ удаа Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитод ёслол хүндэтгэлийн дээд хэлбэрийг үзүүлж ийн ёслолын буудлага хийжээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мандтугай
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!