Нийгэм мэдээ

Шөлний хонь ₮250-300 мянга, 1кг хонины мах 17 мянган төгрөгийн ханштай байна

Баяр наадам дөхсөнтэй холбоотойгоор шөлний хонь худалдан авахаар зэхэх олны хөл нэмэгдсэн байна. Ингэхдээ хонио амьдаар нь авах сонирхолтой хүмүүс Эмээлт зах руу, гулуузаар нь авах зорилготой нь "Хүчит шонхор" худалдааны төв рүү очих болжээ.

Тэгвэл Эмээлт зах дээр амьд хонь 150-350 мянган төгрөгийн үнэтэй байна. Тодруулбал,

  • Төлөг 150 мянган төгрөг,
  • Хязаалан эр хонь 200 мянган төгрөг
  • Ямаа дунджаар 150-200 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. 

Харин "Хүчит шонхор" худалдааны төвд хонины гулууз мах 200-300 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Худалдаа эрхлэгчдийн зүгээс "Энэ жил худалдан авалт муу байна. Гэхдээ наадам дөхсөнтэй холбоотойгоор хонины мах гулуузаар худалдан авах нь нэмэгдэж байна" хэмээсэн юм.

Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр /2025-07-07/ нэг кг хонины махны дундаж үнэ 17 мянган төгрөгийн ханштай байна. Хонины мах болон бусад малын махны дундаж үнийн мэдээллийг дараах инфографикаас үзэх боломжтой.

Махны худалдаа эрхэлдэг захуудын дундаж үнэ

  • Хонины мах - 16,971
  • Үхрийн цул мах - 24,629
  • Үхрийн ястай мах - 21,442
  • Ямааны мах - 12,774
  • Адууны мах - 13,213 төгрөгийн ханштай байна.

Дээрх үнийг өнгөрсөн долоо хоногийн үнийн статистик мэдээлэлтэй харьцуулахад хонины мах 49 төгрөгөөр буурч, үхрийн ястай мах 127 төгрөгөөр, адууны мах 100 төгрөгөөр өссөн байна. Харин үхрийн цул мах, ямааны махны үнэ өнгөрсөн долоо хоногоос өөрчлөгдөөгүй байна.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button