Нийгэм мэдээ

Хүүхдийн мөнгийг өнөөдөр олгоно

Баяр наадам болох гэж байгаатай холбоотойгоор тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарьт өөрчлөлт орсон билээ.

Тухайлбал,

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр
  • Асаргааны тэтгэмж
  • Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт
  • Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж
  • Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж
  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгө
  • Насны хишиг
  • Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг хоёр хоногийн өмнө буюу долоодугаар сарын 07-ны өдөр тус тус олгохоор төлөвлөсөн.

Харин эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг долдугаар сарын 21-нд олгохоор болсон байдаг. Гэтэл одоог хүртэд хүүхдийн мөнгө иргэдийн дансанд ороогүй байгаа нь шүүмжлэл дагуулаад байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Өнөөдөр орно, санхүүжилтээ хүлээж байна" гэх хариултыг өглөө.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button