Нийгмийн

Малын бэлчээрээс олдсон бамбарууш өдөрт 2 сав молоко уудаг болжээ

Булган аймгийн Тэшиг сумын нутагт айлын малын бэлчээрт орж ирсэн хүрэн баавгайн бамбарууш дөрвөн сар хүрч өдөрт хоёр сав молоко уудаг болжээ.

Эргэн сануулбал: 2025 оны тавдугаар сарын 3-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Тасархай” нэртэй нутагт хаваржиж буй иргэн С.Батмөнхийн малын бэлчээрт хүрэн баавгайн бамбарууш орж ирсэн тухай дуудлага, мэдээлэл байгаль хамгаалах байгууллагад ирж уг мэдээллийн дагуу Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын захиргаа яаралтай арга хэмжээ авч, Байгаль орчин, уур амьсгалын яам (БОУАӨЯ) болон Амьтан асрах төвийн мэргэжилтнүүдтэй холбогдон мэргэжлийн зөвлөмж, зааварчилгаа авсан.

Бамбаруушийг хамгаалалтдаа авах, оршин буй нөхцөлийг зохицуулах зорилгоор тус газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, зориулалтын оромж байршуулан асран хамгаалж эхэлсэн. Тус ажиллагаа нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын удирдамж, аюулгүй байдлын зааврын дагуу хэрэгжсэн байна.

Харин бид бамбаруушны одоогийн байдлыг тодруулахаар Экологийн цагдаагийн албаны хошууч Оюунболдтой холбогдлоо. Түүний хэлснээр, бамбарууш нь одоогоор тогтвортой байдалтай байгаа бөгөөд өдөрт хоёр ширхэг сүүтэй молоко, нэг бүтэн талх иддэг ба түүний хоол тэжээлийг хамгаалалтын захиргааны нярав Ганзориг хариуцан, тогтмол хангаж байгаа ажээ.

Мөн бамбарууш анх олдсон үедээ маш жижиг биетэй, төрөөд 1-2 сар болсон байх магадлалтай, өргөн нь 30 см хүрэхгүй, өндөр нь 60 см орчим байсан талаар байгаль хамгаалагчид мэдээлж байсан.

Харин хоёр сар гаруйн хугацаанд бамбаруушны өсөлт хөгжил хэвийн үргэлжилж, биеийн урт нь 60-70 см орчимд хүрч, зогссон өндөр нь 70-80 см болж нэмэгдсэн байна.

Бамбаруушыг байгальд нь буцаан тавих эсэхийг түүний биеийн эрүүл мэнд, өсөлт хөгжил, байгаль орчны нөхцөл байдалд үндэслэн холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран шийдвэрлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баги
Баги
7 сар 13, 2025 11:25

Эвий жаахан амьтан эхийгэ өдөр бүр санаж бгаада

Зочин
Зочин
7 сар 16, 2025 05:01

Молоко?

Холбоотой мэдээ

Back to top button