НИЙГЭМНийгэм мэдээ

Налайхын наадамд цэргийн заан Ө.Батсуурь түрүүллээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Налайх дүүргийн баяр наадамд 128 бөх зодоглолоо.

Барилдаанд Архангай аймгийн Тариат сумын харьяат, цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь долоо даван түрүүлж, аймгийн арслан боллоо. Барилдаанд шөвгөрсөн Увс аймгийн Ховд сумын харьяат аймгийн харцага Нямжавын Ширчинхүү үзүүрлэснээр аймгийн заан цолонд хүрлээ.

Цэргийн заан Ө.Батсуурь хоёрын даваанд улсын начин Н.Мустафаг, гурвын даваанд аймгийн арслан О.Баярбаасанг, дөрвийн даваанд улсын начин Д.Амарсайханыг, тавын даваанд улсын начин Б.Түмэндэмбэрэлийг, зургаагийн даваанд сумын заан Д.Далайбаярыг давлаа.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button