НИЙГЭМНийгэм мэдээ

Түймрийн голомтод 406 хүн ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.10/ 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт 11 түймэртэй байгаагаас 9 түймрийг цурамд оруулж, 2 түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал, Тус аймгийн Мандал сумын "Сэртэнгийн ам", "Бугат уул", "Харгантын хушуу", "Бага харгант", "Ерөө сумын "Могойн гол", "Нугар салаа", "Асгатын ам", Хүдэр сумын "Шоргоолжны хадтай хошуу", Цагааннуур сумын "Баруун голын эх"-ийн газарт гарсан 9 ойн гал түймрийг цурамд оруулж,  Ерөө суманд гарсан 2 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Ойн гал түймрийг унтраахаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 275 алба хаагч, 13 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 131 хүн, 23 автомашин, 2 мотоциклтой буюу 406  хүн, 36 автомашин, 2 мотоциклтайгаар ажиллаж байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button