Нийгэм мэдээ

Наадмын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Баяр наадмын амралтын өдрүүд буюу долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. 

Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15” гэж заасан байдаг. Иймд дээрх өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Харин долдугаар сарын 16 буюу Лхагва гаригаас эхлэн дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлнэ. Тухайлбал, Лхагва гаригт 3, 8-аар төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй юм.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button