НИЙГЭМНийгэм мэдээ
Япон Улсын Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Гандантэгчэнлин хийдэд зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Гандантэгчэнлин хийдэд зочиллоо.
Хүндэт зочдыг Монголын Бурханы шашинтны төвийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан гэвш лхаарамба Д.Жавзандорж угтан авч, манай улсын соёлын өвийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Төр түмний шүтээн Мэгжид Жанрайсэг бурханд хүндэтгэл үзүүлж, Батцагаан, Нар Очирдарийн дуганаар зочилсон байна.
Монголын Бурханы шашинтны төвийн зүгээс шашин, соёлын цогц урлаг, догшин бурхадыг дүрсэлсэн шашны баярын зан үйл болох цам бүжиг харайн Эрхэм дээдсүүдэд хүндэтгэл үзүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.