Нийгэм мэдээ

Үндэсний их баяр наадмын нээлтэд 2500 гаруй уран бүтээлчид оролцоно

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтэд 2500 гаруй уран бүтээлчид оролцоно.  

Үндэсний их баяр наадам бол монгол түмний өв соёл, үнэт зүйл, итгэл үнэмшил, бахархлын дээд илэрхийлэл билээ. Энэ утгаараа наадмын соёл, урлагийн бүх арга хэмжээ уран сайхны гүн агуулга, найруулга, дэглэлттэйгээр, монгол ухаан, монгол үнэт зүйлийг шингээн бэлтгэгдэж байна.

Баяр наадмын нээлт, хаалтын тоглолт “Мөнхөд гэрэлтэх Монгол” нэрийн дор Монгол хүний оюун сэтгэлгээ, ёс заншил, түүхэн бахархлыг илтгэсэн долоон үндсэн хэсэгтэй уран сайхны тоглолтыг  наадамчин олонд үзүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button