Нийгэм мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүн дуут сум тавив

Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваа Төв цэнгэлдэх хүрээлэнд сүр жавхаа, ёслол хүндэтгэлээр дүүрэн эхэллээ. 

Үндэсний сурын харвааны зурхайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нарын хамт зочилж, Монгол Улсын төрийн тэргүүн дуут сум тавилаа. 

Монгол түмний бахархалт өв, уламжлалт спортын нэгэн чухал хэсэг болсон Үндэсний сурын харваанд энэ жил 1200 шилдэг харваач хурд хүч, тэвчээр, цэц мэргэнээ сорьж байна. Энэхүү уламжлалт спорт бол зөвхөн биеийн хүч, гарын ур, нүдний гярхай бус, оюун ухаан, тэсвэр хатуужлын шалгуур байдаг билээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button