Спорт
Их нас: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач М.Цэрэнжавын хүрэн халзан морь түрүүллээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдаан өндөрлөлөө.
Энэ жилийн Төрийн их баяр наадмын хурдан их насны уралдаанд нийт 210 морь бүртгүүлснээс 161 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж торгон жолоо өргүүллээ.
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач М.Цэрэнжавын хүрэн халзан морь түрүүллээ
- Ховд аймгийн Чандмань сумын уяач Батчулууны Ерөөлтийн хурдан халтар морь аман хүзүү
- Төв аймгийн Заамар сумын уяач Чалхаагийн Уламбаярын хурдан халтар морь гуравт
- Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Гантөмөрийн Жавхлантөгсийн дөлгөөн халтар морь айргийн дөрөвт хурдлав.
- Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уяач Цэндийн Энхтайваны хул морь айргийн тавд хурдалж наадамчин олноо баясгав.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.