Top StoriesНИЙГЭМНийгэм мэдээ

Фото: Үндэсний их баяр наадмын онцлох агшнууд

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой Үндэсний их баяр наадам өнөөдөр уяачдын наадмаар үргэлжилж байна.

Энэ жилийн Үндэсний их баяр наадамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар хүндэт зочноор оролцсон юм. Мөн Улсын начин 24 настай залуу Үндэсний их баяр наадамдаа ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртсэн нь наадамчин олныг баясгалаа.

Ингээд өмнөх хоёр өдрийн Үндэсний их баяр наадмын онцлох агшнуудын фото зургийг хүргэж байна.

Гэрэл зургийг О.Улсболд, Г.Золбоо

-Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар баяр наадамд хүндэт зочноор оролцохоор цэнгэлэхэд ирж буй агшин-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны долдугаар сарын 06-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байгаа билээ.

Айлчлал өнөөдөр өндөрлөнө.

Энэхүү айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй анхны төрийн айлчлал болж байгаа юм.

Айчлалын хүрээнд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцсон. Мөн сур харваа, шагай харвааны талбай, Хүй долоон худагт зочилж, монгол наадам үзэж, сонирхлоо.

-Үндэсний их баяр наадмын нээлт-

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн тохиож байна. Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар ажилласан. Тэрбээр баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулан өв соёл, үнэт зүйлс, бахархал, нандин эрхэмлэлийг цогц урлагийн үзүүлбэрээр үзэгчдэд нээлтийн арга хэмжээг хүргэв.

-Үндэсний бөх-

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодогдосон. Үүнээс Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Нэг Монгол ХХК, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх Э.Батмагнай түрүүлж Улсын арслан цол хүртээд байгаа билээ.

-Харваачид-

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн үндэсний сур харваа, шагай харваа, урианхай харваа, өсвөрийн харваанд түрүүлсэн тамирчид шагналаа хүртэж буй агшин

-Морь-

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Улсын баяр наадмаар азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага насны хурдан морины уралдаанд унасан хүлгээ түрүү магнай, аман хүзүүнд хурдлуулж, айрагдсан морьдын барианд орох агшин.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 13, 2025 18:10

Энэ жилийн наадам үнэхээр сайхан боллоо.Японы эзэн хаан,хатан хаан 2-т их та�##�агдсан байхаа.Манай Монгол улсыг дэлхий дахинд таниулсан сайхан сурт�##�чилгаа болсон байхаа.Наадмын т�##�бай гоё болсон байна.Хүндэт зочин байх үед бороо ороогүй нь хувьдаа баярлаж байлаа.Гадаад харилцааны яамны сайд Батцэцэг,Хотын дарга Нямбаатар,бусад цагдаа оюутан ,үйлчилгээний ажилчиддаа баярл�##�аа.

Холбоотой мэдээ

Back to top button