Японы Эзэн Хаан Нарүхито, Хатан Масако нарын Монгол дахь айлчлал өнөөдөр өндөрлөнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны долдугаар сарын 06-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байгаа билээ.
Энэхүү айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй анхны төрийн айлчлал болж байгаа юм.
Долоон өдөр үргэлжилсэн уг айлчлал өнөөдөр өндөрлөнө.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцсан.
Мөн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито болон Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочдын хувиар оролцож, наадмын нээлт, сур болон шагайн харваа, хурдан морины уралдааныг үзэж сонирхсон.
Түүнчлэн айлчлалын хугацаанд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито:
- “Чингис хаан” үндэсний музей,
- Ус сувгийн удирдах газар,
- “Монгол Коосэн технологийн коллеж”,
- Шинэ монгол эрдмийн хүрээлэнд тус тус зочилсон юм.
Мөн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар:
- Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургууль,
- Монгол-Японы эмнэлэг,
- “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“ зэрэг газруудад зочилж, үйл ажиллагаатай танилцан хүндэтгэл үзүүлсэн юм.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!