Нийгмийн

“The Hu” хамтлаг өнөөдөр Турк улсад тоглоно

Монголын "The Hu" хамтлаг Европт аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд өнөөдөр буюу 2025 оны долдугаар сарын 16-нд Турк улсад тоглоно. Мөн энэ сарын 18-нд Финланд улсад тоглох аж.

Үүнээс гадна тэд 2025 оны долдугаар сарын 31-нд Увс аймгийн 100 жилийн ойн баярт зориулан эх орондоо тоглолтоо хийхээр төлөвлөөд буй юм. Тасалбарын борлуулалт EVENTX.MN-д борлуулагдаж байна. Энгийн тасалбар ирэх сарын 5-ныг хүртэл 100 мянган төгрөг, түүнээс хойш 200 мянган төгрөг.

"The Hu" хамтлагийнхан "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" гэх мэт нийт 13 дуу багтсан.

Хамтлагийн залуус 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг юм. Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Монгол бахархлын өдөр /2019.11.27/  "The Hu" хамтлагийнханд Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонг хүртээсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button