Нийгэм мэдээ
Улаан шугамтай трэндийн үүсэл "S Line" цувралын талаарх ЕСӨН БАРИМТ

БНСУ-ын шинэ сериал "S Line"-аас сэдэвлэж, сошиал орчинд өөрийн зураг дээр толгой хэсгээсээ улаан шугам татах трэнд бий болоод байна.
Сериалд бол бэлгийн харилцаанд орсон хүмүүсийн тоогоор улаан шугам харагддаг. Долдугаар сарын 11-нээс хойш хоёр анги цацагдаад байгаа тус сериалын тухай 10 фактыг сонирхуулъя.
- "S-Lines" (улаан шугам) нь хүмүүсийн хоорондох сексуаль харилцааны холбоог илчилдэг, тусгай хараагаар харагддаг фэнтези агуулгатай.
2. Гол дүрүүд
- Han Ji-wook (Lee Soo-hyuk) – мөрдөгч;
- Shin Hyun-heup (Arin) – төрөлхийн улаан хугам харагч;
- Lee Gyu-jin (Lee Da-hee) – ахлах сургуулийн багш, улаан шугамгүй харагддаг
3. Webtoon дээр суурилсан
- Энэхүү цуврал нь Naver-ийн алдартай webtoon болох “S Line” (2011–2012) дээр тулгуурласажээ.
4. CANNESERIES-ээс Best Music шагнал
- 2025 онд 8‑р CANNESERIES фестивальд өрсөлдөж, Best Music шагнал хүртжээ.
5. Wavve дээр 2025.07.11 нээлтээ хийсэн
- 6 ангитай. Эхний хоёр анги 7-р сарын 11, дараагийнх нь 18-нд, үлдсэн 5, 6-р анги 25-нд гарах юм.
6. Сэдэв нь taboo, хувийн асуудлыг хөнддөг
- Өнөө цаг үеийн AI, "cancel culture"-тэй төстэй харилцааны ил тод байдал, хүний нийгмийн асуудлыг хөндөж буй.
7. Сериал олон улсын анхаарал татаж байна
- Netflix/Өмнөд Солонгос төдийгүй дэлхийн үзэгчдэд богино хугацаанд хүчтэй хүрч байна
- Үндсэн санаа хөгжүүлэлт болон үзэгчдийн сэтгэл хөдлөлийн нөлөөгөөр өндөр үнэлэгдэж байна
8. Нэг анги нь 50 минут гардаг
- Анги тутамд 50 орчим минут үргэлжилнэ; нийт 6 анги
9. Баг бүрэлдэхүүн
- Найруулагч: Ahn Jooyoung;
- Зохиолч: Jooyoung Ahn (screenplay) болон Kkomabi (webtoon зохиолч);
- Хөгжим: Park Ye-ni-ийн “Between The Lines”
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхэд з�##�ууст буруу ойлголт өгөх заваан киног хориглох хэрэгтэй. Тийм олон зураастай хүн гэж байхгүй. Ийм замбараагүй бдг юм бн гэх ойлголт өгөөд бн