Нийгэм мэдээ
"Найрамдлын эрдэнэс" зуслан: Хоолны хордлогын гурав, гэдэсний халдварын таван болзошгүй тохиолдол илэрсэн

"Эрдэнэт үйлдвэр"-ийн харьяа "Найрамдлын эрдэнэс" зусланд амарч буй хүүхдүүд хоолны хорлогод орсон байна.
Тодруулбал, тус зусланд 322 хүүхэд амарч байгаа бөгөөд долдугаар сарын 15-ны өдөр зарим хүүхдэд шинж тэмдэг илэрсэн байна.
Улмаар Эрдэнэт хотын эмнэлэгт нийт 64 хүүхэд үзүүлсэн ба 13 хүүхэд, гурван багшийн гэдэс өвдсөн, халуурсан шинж тэмдэгтэй байгаа аж. Одоогийн байдлаар гурван хүүхэд хоолны хордлого, таван хүүхэд гэдэсний халдвар авсан байж болзошгүй байгаа талаар "Найрамдлын эрдэнэс" зуслангаас мэдээллээ.
Мөн мэргэжлийн хүмүүс ажиллаж, хоолны арчдас шинжилгээ авч, тандалт судалгаа хийж байгаа аж.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.