Нийгэм мэдээ

Танилц: Засвар хийж, хаагдсан замууд

Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчлэхээр болжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн гурав болон 15 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг хааж өнөөдрийн /2025.07.18/ 22:00 цагаас эхлэн энэ сарын 20-ны 06:00 цаг хүртэл хааж шинэчлэхээр болсон байна.

100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх замын урд эгнээг хааж шинэчилж байна.

Тодруулбал, Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзварын хооронд зорчих хэсгийн урд эгнээг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн засварлаж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр орой 23:00 цагаас тус замыг нээх аж.

Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.

Тодруулбал, энэ сарын 13-ны өдрийн 23.00 цагаас эхлэн Эрчим хүчний авто замыг хэсэгчлэн хааж өргөтгөж байгаа. Уг ажлын хүрээнд “Баянгол дүүргийн 20 дугаар хороо Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил”-ын хүрээнд Сонсголонгийн замын уулзвараас ДЦС 4-ийн зүүн уулзвар хүртэлх эхний 2 км авто замыг хэсэгчлэн хааж өргөтгөх, шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэж байгаа аж. Тус замыг энэ сарын 21-ний өдрийн 06.00 цагт нээх аж.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button