Нийгэм мэдээ
Чөлөөт бүсийн авто замд осол гарч, цагдаагийн алба хаагч амиа алджээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 07-ны өдрийн 15:30 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг “Чөлөөт бүсийн авто замд зам тээврийн осол гарсан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Шалгалтаар "Istana" маркийн тээврийн хэрэгслийн жолооч О нь "Toyota Sai" маркийн автомашинтай мөргөлдөж, Toyota Sai маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 40 настай 1 иргэн нас барсан, 3 иргэн гэмтсэн нөхцөл байдал тогтоогдсон.
Амь хохирогч нь Замын үүд дахь сум дундын цагдаагийн хэлтэст ажилладаг цагдаагийн алба хаагч байсан. Хэргийн шалтгаан нөхцлийг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжилж байна” гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХАЙРАН САЙХАН ЦАГДАА АЛЧИХЖЭЭ