Нийгэм мэдээ

“Голден Билигт” ХХК нь зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн сандлыг буулган, зөөврийн кофе шоп байрлуулсан байжээ

“Голден Билигт” ХХК нь анх 2024 оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн Засаг даргад зуны түр үйлчилгээ буюу жишиг гудамж төслийг хэрэгжүүлэхээр төслөө танилцуулж байжээ. Ийнхүү долоодугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл зуны түр зөвшөөрлийг олгосон байна.

Гэсэн хэдий ч тус байгууллага нь наадмын амралтын өдрүүдээр зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн сандлыг буулган, тухайн талбайд есөн ширхэг зөөврийн кофе шопын зориулалттай путикийг байрлуулсан байна. 

Энэ талаар нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлийн төвийн дүүргүүдэд зөвшөөрөлгүй түр болон байнгын байгууламж барих асуудал газар авч байна. Тухайлбал, уг байгууламжийг түр байршуулсан ч байнгын зориулалттай төлөвлөлттэй байна. Өөрөөр хэлбэл байнгын байсан нийтийн эзэмшлийн сандлыг ухаж аваад путик байрлуулсан нь түр байгууламждаа орохгүй. Энэ нь нийтийн өмчид халдсан төдийгүй явган хүний зорчих эрхийг хязгаарлаж байна. Хэрэв байнгын байгууламж барих бол нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, Боловсролын газар зэрэг холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авах ёстой байсан. Иймээс уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгч байна” гэв.

Газрын тухай хуулийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө. Мөн 57.4.-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заасан байдаг гэдгийг тодотголоо. Хяналт шалгалтын талаар НХШГ-ын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн дарга Б.Найрамдал “Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар авто замын зорчих хэсэг, хөвөө, зурвас газарт хөдөлгөөнд саад учруулж, үзэгдэх орчин хязгаарласан хаяг, сурталчилгааны самбар, эд зүйлс байрлуулахыг хориглоно. Энэ төслийг хэрэгжүүлэгчид нийслэлийн зам ашиглагч, бусад холбогдох байгууллагуудтай зөвшилцөөгүй байна. Цаашлаад барьж буй байгууламж нь хотын ерөнхий төлөвлөлттэй уялдаагүй” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 19, 2025 13:05

Зөвшөөрөлгүй юманд маш том торгууль ноогдуулдаг болоочээ түц мэтийн жорлонд бүүр ихийг

Холбоотой мэдээ

Back to top button