Жүдо бөхийн Азийн цомын тэмцээнээс 5 алт, 3 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ

Хонконгод жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн цомын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон өсвөр үеийн тамирчид таван алтан медаль, гурван мөнгөн медаль, найман хүрэл медаль, нийт 16 медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Медаль хүртсэн өсвөрийн жүдочид:
-73 кг Б.Далайцэрэн Алт
-60 кг Н.Тэгш-Очир Алт
-44 кг Ц.Амин-Эрдэнэ Алт
-52 кг Б.Гүндэгмаа Алт
-57 кг Г.Энхжин Алт
-48 кг А.Хонгорзул Мөнгө
-52 кг Л.Булган Мөнгө
-90 кг Т.Доржсүрэн Мөнгө
-48 кг П.Эрдэнэбулган хүрэл
-63 кг Л.Нармандах хүрэл
-63 кг П.Нандинцэцэг хүрэл
-70 кг Э.Анужин хүрэл
-55 кг А.Тэмүүжин хүрэл
-60 кг Б.Цолмон-Од хүрэл
-66 кг Б.Тэмүүжин хүрэл
-81кг Б.Мөнгөндөл хүрэл медаль тус тус хүртжээ. Өнөөдөр залуучуудын ангиллын Азийн цомын тэмцээн эхэлнэ.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.