Нийгэм мэдээ

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12568 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 20-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12568 хүрээд байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 297 хүн

  • Хөнгөн – 51
  • Дунд – 226
  • Хүнд – 17
  • Нэн хүнд-3 нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн  11753, гэрээр эмчлүүлж буй  328, нас барсан долоо, хавьтал болсон нийт 90824 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4852-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2713, 5-9 насны 1597 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button