ЭДИЙН ЗАСАГ
Наадмын өдрүүдээр ам.доллар 10 төгрөгөөр өсч 3615 төгрөгт хүрэв

Он гарснаас хойш ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарсаар энэ сарын эхээр нэг ам.доллар 3605 төгрөгтэй тэнцэж байсан билээ.
Харин өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханшаар ам.доллар 3584 төгрөг бол арилжааны банкуудад 3590-3604 төгрөгийн ханштай байна. Валют арилжааны төвүүдэд 3605-3615 төгрөгөөр арилжаалагдаж байгаа нь ам.долларын ханш сүүлийн нэг жилийн дотор хамгийн өндөр дүндээ хүрээд байгаа юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.