НИЙГЭМНийгэм мэдээ

10 настай Орос хүү олон улсын мастер болжээ

Оросын 10 настай шатарчин хүү Роман Шогжиев албан ёсоор олон улсын мастер цолтой болсон тухай ОХУ-ын Шатрын холбооны Телеграм сувгийн хуудсанд мэдээлжээ. 

Олон улсын мастер бол их мастер цолны өмнөх цол юм. Олон улсын шатрын холбооны /ФИДЕ/ зөвлөлийн шийдвэрээр Шогжиевт уг цолыг олгосон бөгөөд түүний амжилтыг Гиннесийн номд бүртгүүлэхээр хүсэлт илгээсэн байна. 

Олон улсын мастер цол хүртэхийн тулд Роман 27 ба түүнээс дээш тооны өрөгт гурван нормыг биелүүлэхээс гадна Олон улсын шатрын холбооны чансаа нь 2400-аас дээш байх ёстой. Тэрбээр өнгөрсөн оны 12 дугаар сард Сербийн Белград хотод болсон RadnickiChess IM тэмцээний үеэр буюу 9 нас 10 сар 7 хоногтой байхдаа олон улсын мастерын эхний нормыг биелүүлжээ. Ингэснээр аргентин хүү Фаустино Оро-гийн 2023 онд тогтоосон амжилтыг нэг сараар ахиулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 23, 2025 11:10

Тува юу х�##�имаг уу?

Зочин
Зочин
7 сар 23, 2025 12:06

Р.Шогжиев буюу Р.Шагж нэрт Монгол удмын хүү л байна. Амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button