Нийгмийн

FDA: Цахилгаан тамхи нь насанд хүрсэн хүнийг утаат тамхинаас татгалзахад тус болно

АНУ‑ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) 2025 оны 7 дугаар сарын 17‑нд “Juul Labs” компанид анхны Juul цахилгаан тамхины төхөөрөмж болон Под бүтээгдэхүүнийхээ “Virginia Tobacco” болон “Menthol” амтыг зах зээлд худалдаалахыг зөвшөөрөх шийдвэр гаргажээ. Энэ нь 2022 онд FDA‑аас тус бүтээгдэхүүнд тавьсан зах зээлийн хоригийг албан ёсоор цуцалж, шинжлэх ухаан, эмнэлгийн нарийн судалгаанд үндэслэн худалдааг сэргээх шийдвэр юм. Тус зөвшөөрөл нь зөвхөн 3% болон 5% никотин агууламжтай подуудад хамаарах ба насанд хүрээгүй иргэдрүү чиглэсэн маркетингийг хатуу хянах нөхцөлтэй байгаа талаар FDA онцолсон юм.  

FDA-ийн мэдэгдэлд дурдсанаар, никотиныг улам багасгаж, тамхинаас татгалзахаар шийдсэн насанд хүрэгчдэд Juul цахилгаан тамхины бүтээгдэхүүнд шилжих нь утаат тамхинаас ялгарах хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах магадлалтай гэж үзжээ. Үүнтэй холбогдуулан Juul Vape‑ын захирал K.C. Crosthwaite "menthol амт нь насанд хүрэгчдийн хэрэгцээнд тохирсон, илүү хуучин амтыг хүсдэг хэрэглэгчдэд тохиромжтой" гэж хэлсэн бол, мөн шинэ төхөөрөмж, амтны төрлүүдийг FDA‑д батлуулахад бэлэн буйгаа илэрхийлжээ

Juul Lab компанийн хувд 2022 онд гарсан хоригтой холбогдуулан компанийн үнэ цэн буурахын зэрэгцээ хэдэн мянган ажилтнаа халах, хэдэн тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлөх зэрэг хүнд сорилтуудтай тулсан юм.

АНУ-ын зах зээлд FDA батлаагүй бүтээгдэхүүн худалдаалах нь хууль бус бөгөөд өндөр торгууль, ял шийтгэлтэй байдаг. АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) цахилгаан тамхийг (ENDS – Electronic Nicotine Delivery Systems) худалдаалахыг “PMTA” буюу Premarket Tobacco Product Application хэмээх нарийн шалгуурт үндэслэн зөвшөөрдөг. Энэ бол аливаа нэг никотин агуулсан бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд гарахаас өмнө заавал дамжих хууль ёсны шат юм. Эхний ээлжинд компанийн зүгээс өргөдөл гаргадаг ба үүндээ орц, найрлага, үйлдвэрлэлийн процесс, химийн болон хорт бодисын түвшин, никотины хэмжээг тогтворжуулсан байдал, хэрэглэгчийн зан төлөв, эрсдэлийн судалгаа, эрүүл мэндийн нөлөөллийн урьдчилсан тооцоо зэргийг хүлээн авсны дараа эрүүл мэндийн эрсдэлийн судалгаа, лабораторийн болон клиникийн судалгаа, ШУ-д суурилсан дүгнэлт зэргийг үндэслэн эцсийн байдлаар баталдаг байна.

Эх сурвалжууд:

Э.ТЭРГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 24, 2025 12:54

ТЭРГЭЛ ГЭДЭГ ЭНЭ ХҮН УТААТ ТАМХИЙГ МАГТАН ДУУЛАВАА ХӨӨРХИЙ НЯЛХ БАЛЧИР ҮРСЭЭСЭЭ АВАХУУЛААД ТАТААД БАЙЖДЭ ЛАЛАР ГЭЖ ОДОО АРХИ ХАР ТАМХИ БИЕНД АЙМААР САЙН ГЭЭД ГУСААЧ

Холбоотой мэдээ

Back to top button