Гадаад мэдээДЭЛХИЙ

ДЭМБ: Газын зурвас хүний үүсгэсэн өлсгөлөнд нэрвэгдэж байна

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейсүс лхагва гарагт /2025.07.23/ мэдэгдэл хийхдээ хүмүүнлэгийн тусламж оруулахыг хориглосны улмаас Газын зурвас өлсгөлөнд нэрвэгдэж байна гэжээ. Мягмар гарагт /2025.07.22/ хүмүүнлэгийн тусламж болон хүний эрхийн 100 гаруй байгууллага Газын зурвас дахь өлсгөлөнгийн асуудал дээр дэлхийн засгийн газрууд арга хэмжээ авахыг уриалсан мэдэгдэл гаргасан билээ.

Тедрос Женев хотоос шууд дамжуулалтаар үг хэлэхдээ “Үүнийг бөөнөөр нь өлсгөлөнд нэрвэгдүүлж буй явдал гэдгээс өөр юу гэж тодорхойлохоо би мэдэхгүй байна. Энэ нь бүслэлтээс болж үүссэн” гэсэн байна. Израил гуравдугаар сард Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж оруулахыг зогсоож, дараа нь тавдугаар сард тэрхүү хоригоо хязгаартайгаар бууруулсан. Үүний улмаас Газын зурваст байгаа хүмүүст шаардлагатай хэмжээний хангамжид хүрэхгүй, өчүүхэн хэмжээний тусламж л тус бүс рүү нэвтэрч байгаа гэж олон улсын тусламжийн байгууллагууд мэдэгдэж байгаа юм.

Израил мэдэгдэл хийхдээ тусламжийг оруулна гэх амлалтаа биелүүлнэ гэхдээ Хамасын гарт тусламж очихоос урьдчилан сэргийлэхийн тулд хяналт тавих ёстой гэсэн. Мөн Газын зурваст хангалттай хүнс бий, Хамас бүлгийн улмаас Газын зурвасын иргэд зовлон туулж байгаа гэж Израил мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 24, 2025 22:23

Энэ нэг сайхан ажилтай хувьтай х�##�тар

Холбоотой мэдээ

Back to top button