Гадаад мэдээДЭЛХИЙ

Америк эмч Мэттью Перрид мансууруулах бодис нийлүүлсэн буруугаа хүлээлээ

2023 онд “Friends” цувралын од Мэттью Перри кетамин хэтрүүлэн хэрэглэсний улмаас харамсалтайгаар нас барсан. Түүнд кетамин нийлүүлсэн хэрэгт буруутгагдаад байсан Калифорни мужийн эмч Салвадор Пласенсиа лхагва гарагт /2025.07.23/ гэм буруугаа хүлээсэн байна. Пласенсиа кетаминыг хууль бусаар нийлүүлж, тараасан дөрвөн зүйл ангид буруугаа хүлээжээ.

Перригийн үхэлтэй холбоотой хэрэгт таван хүн буруутгагдсаны нэг нь Пласенсиа юм. Тэрбээр 40 хүртэл жил хорих ял сонсох боломжтой. 43 настай Пласенсиа арванхоёрдугаар сарын 3-нд болох шүүх хурал хүртэл батлан даалтанд гарсан байна. Тэрбээр 45 хоногийн дотор эмчлэх лицензээ хүлээлгэн өгөх бодолтой байгаа гэж түүний өмгөөлөгч нар мэдэгдсэн юм.

Яаралтай тусламжийн эмнэлэгт ажилладаг байсан Пласенсиа кетаминыг Марк Чавес нэртэй өөр эмчээс авч Перрид нийлүүлжээ. Шүүхийн баримт бичгээс харвал Пласенсиа Чавес руу мессеж илгээхдээ “Энэ тэнэг хэр их мөнгө төлөх бол гэж би бодож байна” хэмээн Перригийн талаар бичсэн байна. Чавес болон өөр хоёр шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн. Одоогоор тэдний хэн нь ч ял аваагүй байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button