Колумбын их сургууль Трампын захиргаанд 200 сая ам.доллар төлж, маргааныг шийдвэрлэнэ

Колумбын их сургууль лхагва гарагт /2025.07.23/ мэдэгдэл хийхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаанд 200 сая гаруй ам.доллар төлнө гэжээ. Трамп тус сургуульд олгох холбооны засгийн газрын хөрөнгө оруулалтыг царцаасны ихэнхийг нь үргэлжлүүлж, их сургуулийн үйл ажиллагааг мөрдөн шалгаж байсныг зогсоохын тулд Колумбын их сургууль ийм шийдвэр гаргасан байна.
Трамп нэгдүгээр сард ажлаа хүлээн авсныхаа дараа АНУ-ын шилдэг их сургуулиудыг хэт зүүний үзэл дэлгэрүүлдэг, еврейчүүдийг гадуурхах явдлыг өөгшүүлдэг хэмээн онилон ажиллаж эхэлсэн. Үүний хүрээнд Трампын захиргаа гуравдугаар сард Колумбын их сургуульд олгох 400 сая ам.долларын санхүүжилтийг цуцалсан юм.
Колумбын их сургууль мэдэгдэл хийхдээ “Өнөөдрийн тохиролцоогоор 2025 оны гуравдугаар сард царцаасан холбооны засгийн газраас олгох санхүүжилтийн ихэнхийг сэргээнэ. Мөн Колумбын их сургууль одоог болон ирээдүйд олон тэрбум ам.долларын санхүүжилт авах эрх сэргэнэ” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.