Нийгэм мэдээ

Нийслэлийн хамран суралцах тойргийн дагуу таны хүүхэд дараах сургуульд хамрагдана

Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэгт “Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу хамран сургах тойргийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага тогтооно.”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1, 36.2, 36.3-т заасан этгээд боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгө оруулалт болон нөөцийг хуваарилах, сургалтын байгууллага байгуулах, бүтэц, хамран сургах тойрог тогтооход хүн амын нягтаршил, суурьшил, дэд бүтэц, бүс нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулсан газар зүйн мэдээллийн системд тулгуурласан төлөвлөлтийг хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасан.

Хуулийн дагуу аймаг, нийслэлийн Боловсролын газрууд хамран сургах тойргийг тогтоон мөрдөж байна.

Тиймээс Нийслэлийн Боловсролын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/57 дугаар тушаал, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/58 дугаар тушаалыг танилцуулж байна.

Нийслэлийн хамран сургах тойрог тогтоосон цэцэрлэг сургуулийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцах боломжтой.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

May be an image of 5 people, child and text
May be an image of 1 person and text
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button