Top StoriesУлс төрийн мэдээ

Б.Жавхлан сайд 480 тэрбумаар УИХ-ын гишүүдийг "авлигадах"-аар бэлджээ

Анх 2019 оны улсын төсөвт УИХ-ын гишүүн бүрт тойргийн бүтээн байгуулалтад зарцуулах нэрээр 5 тэрбумын төсөв тавигдах асуудал ихээхэн шүүмжлэлд өртөж байв. Үүнээс өмнө У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахдаа УИХ-ын гишүүн бүрт 1 тэрбумыг ЖДҮХС-гийн зээлээр олгох агуулгаар тохироо хийж, нийгмийн шүүмжлэл үүсгэж байсан удаатай.

Ингэж 1 тэрбумаар УИХ-ын гишүүдийг лоббиддог Засгийн газрын "авлига"-ын шинжтэй үйлдэл гаарсаар 5 тэрбумд хүрч, 2025 он хүртэл төсөвт суусаар ирсэн юм. Сүүлийн жилүүдэд Сангийн яамыг удирдаж буй Б.Жавхлан сайд уг төсвийг гишүүдийг лоббидох, төсвийн хэлэлцүүлгийн үеэр тэднийг амыг барих хэрэгсэл болгож хэрэглэсээр ирсэн нь үнэн юм.

Б.Жавхлан жил ирэх тусам төсвийн лобби хийхдээ бүр гаршиж, УИХ-ын гишүүдийг Их тэнгэрт хүлээж аван, төслөө танилцуулсны дараа найрлан цэнгэдэг байдал ч нэг төрлийн хэвшил болон тогтоод буй.

Нэгэнт тойрогтоо ажил хийх нэрээр 5 тэрбумын амлалт төсөв хэлэлцэхээс өмнө найрын ширээний ард авчихсан УИХ-ын гишүүд тойргийн хэдэн ажлаа л нягталж хараад, өргөн хүрээний шүүмжлэл өрнүүлэх нь ховордсон.

Харин 2025 оны төсвийн тухай хуульд, УИХ-ын гишүүдийн мэдэлд өгдөг 5 тэрбумыг хассан юм. Учир нь, Монгол Улс сонгуулийн холимог тогтолцоот хэлбэрт шилжиж, бүсчилсэн агуулгаар хөгжлийн концепцоо тодорхойлж байгаа тул хуучин шигээ 76 гишүүнд 5 тэрбум тараах шаардлагагүй гэж үзсэн юм.

Тэгвэл ирэх 2026 оны төсөвт Б.Жавхлан сайд УИХ-ын гишүүн бүрт 5 тэрбум, бүсчлэлд 15 тэрбумыг хуваарилахаар болж, тойрогтоо хийх ажлынх нь саналыг авч эхэлжээ. УИХ-ын гишүүд уг саналдаа ТЭЗҮ бүхий зураг төсөвтэй ажлуудыг тусгаж санхүүжилтээ авах боломжтой аж. Үүн дээр нэмж, зургаан бүс тус бүр 15 тэрбум төгрөг суулгах амлалтыг ч өгчээ.

Тооцбол, тойргоос сонгогдсон 78 УИХ-ын гишүүн нийт 390 тэрбум, бүсчлэлээрээ нэгдэж 90 тэрбумыг 2026 онд парламентад сууж байгаагийнхаа төлөө авах нь ээ. Нийт дүнгээрээ 480 тэрбумыг үндсэндээ Засгийн газар УИХ-ын гишүүдэд тарааж өгч байна гэсэн үг.

Төрийн мөнгө гэж байхгүй. Уг мөнгийг Б.Жавхлан халааснаасаа гаргаад, УИХ-ын гишүүдэд өгчхөж буй хэрэг ч биш. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Татвар төлөгчдөө бүхий л байдлаар шахан хавчиж, энэ төрлийн хуулиндаа өөрчлөлт оруулахаас эрс татгалзсаар ирсэн Б.Жавхлан тэднээс хурааж авсан мөнгөө Засгийн газрыг хамгаалахад чиглэсэн авлига болгож хэрэглэхийг олон нийт зөвшөөрөх ёсгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жавхлан новшийг хурдан �######�уулах цаг нь �##�ь хэдийнээ болсон шүү.

Зочин
Зочин

Бидний татварын мөнгөөр гишүүддээ тараах мөнгөө босгочихоод овоо босгоод сууж байдаг хөгийн гар байх нь

Зочин
Зочин

Бид нар хар�##�ган байна даа. Эрх мэдэлтэнүүд бүхэл бүтэн улсын төвлөрсөн мөнгөөр наргиж цэнгэж найрлаж найма�##�цаж бизнес хийж хувьдаа завшиж байгааг үл тоогоод явахаа хэзээ болих вэ

Улаан
Улаан

ТӨСВИЙГ ХУЛГАЙЛАХАА ЗОГСООХ ГЭЖ 126 ГИШҮҮНТЭЙ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ, ТОЙРГИЙН МӨНГӨ НЭРЭЭР ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛИЙГ ХИЙСЭН НЭР ЗҮҮЖ ӨӨРСДИЙН АХ ДҮҮ ХАМААТАН САДАНАА ДЭМЖДЭГ БИЗНЕСИЙН СҮЛЖЭЭГ ИХ ХУРЛЫН ГИШҮҮД СҮҮЛИЙН 20 ГАРУЙ ЖИЛ ХИЙЖ ИРСЭН
ОДОО ХАНГАЛТТАЙ, БҮГДЭЭРЭЭ ЭСЭРГҮҮЦЭХ ХЭРЭГТЭЙ

ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ

Ард түмний төлөө хийж бүтээсэн болоод ууж идээд байгаа хэрэг вэ? Түмэн олны олны амьдр�##� уруудаж ажилгүйдэл газар авч байхад та нар тэрбум тэрбумаар цуслаж байх чинь шударга уу? Түмэнд хүртэх ёстой хөрөнгийг луйвардаж цуслаж ханахгүй байна уу? Үйлдвэр хөгжүүлэх болдлогогүй ууж идэх хулгайлах л сэтгэхүйтэй иймэрхүү хүмүүсийг төрөөс �######�уулах хэрэгтэй.

Зочин
Зочин

яаж эд нар ийм их мөнгөтэй байдын бэ

Зочин
Зочин

Өө �##�дын байна эд нар ингэж төсвийн мөнгийг хувийн эрх ашиг намын бодлоготоо нийцүүлэн ажилладаг байх нь

Зочин
Зочин

дАндаа хэвлэлээс зугтаж байдаг хөгийн бишда байгаамдаа

Зочин
Зочин

Эд нар бүгдээрээ л ингэдэг байгаа. Ийм даам байх гэж сайдын сууд�##�д улайрдаг байгаа байхгүй юу

Зочин
Зочин

Ёоо ёстой нээрээ хэлэх ч үг �##�га дөө

Зочин
Зочин

Эрх мэдэлтэн гэдэг нь энэ. Улс орны оройд суучихаад ингэж жаа л байдаг хүмүүсийг хөгийн новшнууд гэдэг

Зочин
Зочин

Ишш чааваа�####�а өөрсдийн хувийн мөнгөөрөө эр мэдлээ найма�##�цаачээ лөгөгнүүдээ

Зочин
Зочин

яагаад ийм нөхцөл байдлыг бид нар хүлээн зөвшөөрөөд зүгээр хараад суух ёстой юм бэ

Э.Итгэл
Э.Итгэл

Монголын эдийн засгийн жинхэнэ утгаар нь дампууруулагч Б.Жавхланг яар�##�тай �######�уулахгүй бол энэ намраас �##�бан хаагчдын ц�##�ин, өндөр настангуудын ц�##�инг тавж чадахаа болино гэж нэртэй эдийн засагч бичээд эхэлчихлээ. Яар�##�тай арга хэмжээ авч энэ нөхрийг �######�уулаач.

Д. Билэгт
Д. Билэгт

Худ�##� үнэн хуц�##�даад байхаар босоод тэмцээч. Оюун- Эрдэнийг унагасөн шигээ.

Зочин
Зочин

Гишүүдэд яасан гэж мөнгө хуваарилдаг юм.Хийх ажлыг нь төсөвтөө л суулгадаг юм байгаа биз.Энэ арай хэтрэнэ ээ

Зочин
Зочин

Энэ дурак огцрох болзлоо хангажээ

иргэн
иргэн

орон нутгийг хөгжүүлэх мөнгө гаргах нь зөв шү хөдөө орон нутаг гэж навсайсан хөгжилгүй суурингууд болж дээ

Хүрлээ
Хүрлээ
Reply to  иргэн

Төсөвтөө л тэр мөнгө нь суудаг юм байгаа биз яагаад тойргын гишүүдэд 5 тэрбум гэж.нэг төсөвтэй нэг улс биз дээ.тойргын биш гишүүд нь ҮХ цэцэд хандаж ийм авилга хийх санаарх�##�тай сангийн сайдаа огцоруулаачээ Жавхлан заав�##� сайд байх �##�батай юу

Зочин
Зочин

�######�улах цаг �##�ь хэдийн болсон шүү

Зочин
Зочин

Энэ жавхланг огцоруулаачээ хогийн новш жинхэнэ авилгачид хүүк гэж өөртэй нь таарсан юмаар хамааруулж энэ нийлээд авилгагүй маш д�##�дуур авч бгаа шүү

Зочин
Зочин

Пээх татвар төлөгчид улс орны мөнгийг ашиг слнирхол суудлаа хамга�##�ахад царцуулах гэж байна гдг хуулиар х�##�хавчилсан гэмт хэрэг улс лрны эдийн засгийг санаатайгаар унагаах гэж харагдажын бузар цаашаа

Зочинүнэн
Зочинүнэн

Ширэн нүүр өмхий зовлого нам 3 аа хамга�##�сан авилг�##�!!!!

зочин
зочин

Сонгууль, төрийн �##�быг эд нар ингэж л авч төрд гарч улсын хөгжил, ард түмний амьдр�##�ын эсрэг ажиллаж байна, огцруулб�##� таарна

Зочин
Зочин

Дэндүү дураараа юмаа

Зочин
Зочин

Анх энэ авилгын шинжтэй мөнгийг Намбарын Энхбаяр ЕС байхдаа гишүүн бүрд/ сөрөг намынхаас бусад/ 10 саяаар өгч тэр нууц нь баригдаж бөөн юм болсон түүхтэй. Тухай үеийн хашаар 10 сая төгрөг их мөнгө байсан ба тийм мөнгө барьж үзээгүй гишүүд өөрт нь өгсөн гэж андууран эхнэр нөхөр үр хүүхэдтэйгээ баахан тансагласан билээ. Тэгээд уг асууд�##� олон түмэнд ил болж мөнгөнийхөө зарцуул�##�тын тайлан нэхэгдээд тэр мөнгө аваад өөртөө зарцуулчисан гишүүд сандр�##�дан бужигнаж тойргынхоо эрхтэн дархатангуудыг гуйж гувшин байж ихэнхи нь сумын соёлын төвд хөгжим гэх мэт авч өгсөн гэж хайца�##�ж арг�##�ж хаасан түүхтэй. Түүнээс хойш бүр ил цагаандаа гарч хэдэн тэрбумаар хэмжигдэх болсон юм.одоо ийм б�##�ай юмаа зогоох нь зүйтэй

Зочин
Зочин

Жавхлан гэгч улсыг хорлон сүйтгэгч этгээд байнаа?? Тийм л дуртай бол хувиасаа мөнгө өгөхгүй чи?!

Зочин
Зочин

Улсын их хурлыг сонгох шинэ хууль нь гишүүдийг авлигадахаас сэргийлсэн хууль болсон юм уу гэж бодсон чинь худлаа юм уу?. Хэрэв шинэ сонгодсон гишүүд энэ авилг�##�д автв�##� Монгол улсын байд�##� улам л дордох байх даа.

Зочин
Зочин

Иймэрхүү нь нэгээр тогтохгүй нэжгээд байгаа гээд бодохоор цэвэрлэгдэхгүй л дээ

Зочин
Зочин

Данх карманы кнопоо �##�дах гээд боож үхлээ. Гишүүний мөнгө орон нутагт хөрөнгө оруул�##�т. Арав хорин жилийн өмнө л тэрбум байсан даа

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Улс орныг өчнөөн их наядын өр зээлтэй болгочоод дээр нь 480 тэрбумыг зүгээр устгах гэж 126 гишүүдэд өгөхийг эрс эсэргүүцэж байна. Гишүүд нэртнүүд өөрсдөө татг�##�захгүй тул огцруулах хөдөлгөөн зарлаж жагсацгаах хэрэгтэй. Урд өмнөх гишүүд 5 тэрбум авсныг сэтгүүлчид ч бичдэггүй байсан байх гишүүд ч юу хийсэн нь бүү мэд байсан бодвол өөрсдөө харма�##�санаас �######�ахгүй. Одоо ингэж төсвөөр пялдагадахыг зогсооё. Ийм Сангийн сайд ч байх ёсгүй. Огцор Жавхлан.

Зочин
Зочин

Ард иргндийнхээ амьдр�##�руу өнгийж нэг хараач.Та бүхэн юугаар ингэж тансаглахд байнаа

уншигч
уншигч

Дулааны станцаа хурдан босгоочээ...........юун мөнгө тараах вэ......

Зочин
Зочин

Хулгайчидаас с�##�ахгүй бол Улс хөгжинө гэж яриад яахав Улныхан нэр арилана гэж байхгүй И Х З Г ыг тараах аас өөр аргагүй болсон

Холбоотой мэдээ

Back to top button