Гадаад мэдээДЭЛХИЙ

Английн резидент эмч нар цалингийн асуудлаар ажил хаяна

Английн резидент эмч нар цалингийн асуудлаар өнөөдрөөс /2025.07.25/ эхлэн таван хоног ажил хаях болжээ. Өнгөрсөн жил төрийн эрхийг авсан Ерөнхий сайд Кейр Стармерийн хувьд энэ нь дахин нэг сорилт болж гарж ирэв. Тэрбээр гарж ирэхдээ эрүүл мэндийн салбарт үүсээд буй эмх замбараагүй байдлыг дуусгана гэж амлалт өгсөн юм.

Их Британийн засгийн газар резидент эмч нарын цалинг 5.4 хувиар нэмэх болсон. Энэ нэмэгдэл нь олон жилийн хувьд бодит цалин нь буурч ирсэн явдлыг нөхөхгүй гэж резидент эмч нар үзэж илүү өндөр хэмжээгээр өсгөхийг шаардаж байгаа юм. 2023 онд Их Британийн Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний эмч, сувилагч болон бусад ажилтнууд цалин хөлс нэмэхийг шаардан ажил хаяж байсан.

Саяхан резидент болсон 24 настай Бишой Ясса хэлэхдээ “Бид ажил хаяхыг хаяхыг хүсэхгүй байна. Гэхдээ үүнээс өөр арга алга. Шударга хэлэлцээ хийсний дараа ч гэсэн биднийг үл тоож байна” гэжээ. Их Британид резидент эмч нар нь нийт эмчийн ажиллах хүчний тал гаруй хувийг бүрдүүлдэг юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button