Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил Газын зурвас дахь довтолгоогоо өдөр бүр 10 цаг зогсооно

Израил ням гарагт /2025.07.27/ мэдэгдэл хийхдээ Газын зурвас дахь довтолгоогоо өдөр бүр 10 цаг зогсоож, хүмүүнлэгийн тусламж хүргэх зай гаргаж өгнө гэжээ. Өнгөрсөн долоо хоногт Израил Газын зурвас руу агаараар хүмүүнлэгийн тусламж хүрэхийг зөвшөөрсөн. Үүний дараа НҮБ, АНЭУ, Иорданы хаант улс агаараар хүмүүнлэгийн тусламж үзүүлэх эхэлсэн юм.

Тодруулбал цэргийн үйл ажиллагаа өдөр бүр 10:00-оос 20:00 цаг хүртэл хүмүүнлэгийн бүс болох Аль Масави Дейр аль-Бала, Газа хотод зогсоно.

Сүүлийн үед Израилыг дэлхийн олон орон шүүмжилж, Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямралыг шийдэхийг шаардах нь нэмэгдсэн. Израил Газын зурваст хангалттай хүнс байгаа хэмээн тэдгээр шаардлагыг үгүйсгэж ирсэн ч өнгөрсөн долоо хоногт агаараар тусламж үзүүлэхийг хориглосон байснаа цуцалсан юм. Гэхдээ Газын зурвасын дайн хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Доха хотод болсон Израил, Хамасын хэлэлцээ ямар нэгэн тохиролцоонд хүрэлгүйгээр дууссан билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button