Тайланд, Камбож хоёр таван хоногийн турш байлдсаны эцэст гал зогсоохоор болов

Өнгөрсөн долоо хоногт Тайланд, Камбож хоёр хилийн бүсдээ зэвсэгт мөргөлдөөн үүсгэсэн. Тэгвэл хоёр талын удирдагчид даваа гарагт /2025.07.28 / Малайз улсад уулзаж, гал зогсоох хэлэлцээ хийсэн юм. Тус мөргөлдөөний улмаас 300 мянга орчим хүн нүүн суурьшаад байгаа.
Тэгвэл Зүүн өмнөд Азийн орнуудын удирдагч Малайз, АНУ болон БНХАУ-ын шахалтаар хэлэлцсэн хоёр орон таван хоногийн дараа гал зогсоох тохиролцоонд хүрсэн байна. Хоёр тал шууд холбоо тогтоох шугамаа сэргээж, гал зогсоох хэлэлцээг хэрэгжүүлэх механизм бий болгохоор тохиролцсон юм.
Малайзын Ерөнхий сад Анвар Ибрахим хоёр орны удирдагчийн өмнө зогсон мэдэгдэл хийхдээ “Энэ бол хурцадмал байдлыг намдааж, энх тайван, аюулгүй байдлыг сэргээх эхний чухал алхам юм” гэжээ. Трамп даваа гарагт өөрийн сошиал хуудас дээрээ мэдэгдэл оруулахдаа бүх талуудад баяр хүргэж, Тайланд, Камбожийн удирдагчидтай ярилцсан хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Охидууд байлдана гэж юу байхавдээ, тэр мөлхөж зугатааж байгаа нтр-ийг нь хараа биздээ