Улс төрийн мэдээ

C.Зоригийн нэрээр ОХУ-д төвтэй байж мэдэх санхүүгийн залилангийн схем Монголд нэвтрэв үү

Санжаасүрэнгийн Зоригийн нэрийг одоо гаднынхан зарж иддэг болов уу.

Хэд хоногийн өмнөөс Zorig Capital гэсэн Фэйсбүүк хаягаас төлбөрт нийтлэл түгээх болсон. “Нууц олон жилийн дараа ил боллоо” гэсэн гарчигтай тул олны анхаарлыг татахуйц. Харин дарж орвол шууд gogo.mn сайтад нийтлэгдсэн мэт материалтай холбогдож байгаа юм.

Угтаа ийм материал gogo.mn сайтад огт нийтлэгдээгүй бөгөөд, холбоос нь бас өөр. Тэгэхээр gogo.mn-ий дизайныг хуулж, түр ашигласан байх магадлалтай.

Нийтлэлийн агуулга гэвэл, С.Зориг монгол хүн бүр их хэмжээний байнгын орлоготой байх хөрөнгө оруулалтын платформ хөгжүүлж байгаад алагдсан. Энэ түүнийг улс төрөөс зайлуулах гол шалтгаан байсан. Харин одоо түүний ар гэрийнхэн нууцыг дэлгэж, платформыг нь гүйцэд хөгжүүлж, зорилгыг нь биелүүлж байна гэсэн утгатай.

Ингээд, хүмүүсийг С.Зоригийн нэр дээрх платформд хөрөнгө оруулахыг уриалсан байгаа юм.

600 мянган төгрөгөөс эхэлж ороод, сар бүр 8 сая төгрөгийн ашиг олж болно хэмээн тэнд бичжээ.

Улмаар “Хөтөлбөрт оролцох” гэснийг дарвал gogo.mn дээр гарсан мэт хуурамч нийтлэлээс шууд орос хэлтэй сайт руу “үсэрнэ”. Тэр нь “Зориг сан”-гийн сайтын хэв загварыг мөн л хуулж, дуурайсан буюу төөрөгдүүлсэн хэв маягтай.

Нийтлэлийг Google Translate ашиглаж бичсэн мэт “модон” үг хэллэгтэй ба үүндээ “С.Зориг оросуудтай ойр байсан тул манай хөрөнгө оруулалтад нэгдье гэвэл орос хэлээр харилцахад бэлэн байгаарай” хэмээсэн нь анхаарал татсан.

Үнэхээр үндсэн платформ нь гэж ойлгогдох тухайн сайт руу ороход бүх текст нь орос хэл дээр байв.

Биднийг тодруулахад, gogo.mn дээр хэзээ ч ийм гарчигтай, агуулгатай нийтлэл ороогүй аж.

Мөн “Зориг сан”-гаас тодруулахад энэ нь хуурамч, залилангийн үйл ажиллагаа гэдгийг мэдэгдэн анхаарууллаа.

Санжаасүрэнгийн Зоригийн асуудал дотоодын улс төрд онцлох сэдэв болж ирсэн нь үнэн. Одоо харин ОХУ-д төвтэй байж мэдэх, санхүүгийн залилангийн схемд хэрэглэгдэж мэдэх нь.

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд идэвхийлэн түгж, олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байгаа “Zorig Capital” гэсэн агуулгыг холбогдох байгуллага цаг алдалгүй шалгаасай.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тэмүүл
Тэмүүл
7 сар 31, 2025 09:58

Оросоор ярьдаг нь зөвхөн оху биш шүү хүмүүс ээ

Зочин
Зочин
7 сар 31, 2025 23:43
Reply to  Тэмүүл

Зоригийн нэр барьсан мөн Х. Баттулгын ард түмнээсээ нууж байсан ПЛОТФАРМ гэсэн гарчигтай нэгэн гар�##� үүсэлтэй нийтлэл ФС-ээр маш их явж байна шүү. Санхүүгийн пирамид маягийн юм ярьсан байсан шүү . Сүүлд нь бидэнтэй холбогдож бүртгүүлээрэй, Бүртгэлийн хураамж 850.000 төгрөг гэсэн байсан шүү хууртагдав . Цагдаа хууль хүчний байгууллага хаанаас гар�##�тай ш�##�гах хэрэгтэй юм шиг санагдсан даа....

Zochin
Zochin
7 сар 31, 2025 10:14

Харин тийм шүү. Энэ бол маш том з�##�илангийн эхлэл шүү. Энэ мэдээлэл дээр Оюуны зургийг тавьчихсан байсан.Монголчууд минь сануул-
саар байхад мөнгө шилжүүлж тэнэгтрэв.

Зөнч
Зөнч
7 сар 31, 2025 10:19

Муу болгоны үүр уурхай оросоос өөр хэн байх билээ.Алт дилэрийн хэрэг гэж 90-д онд гарахад Монгол банкны бүх үнэт мэт�##�лыг оросууд луйвардаж манайхан байдаг үнэт мет�##�лаа Москвад аваачиж өгсөнийг eрөнхий сайд Бямбасүрэн гуай ярьж билээ .

Зочин
Зочин
7 сар 31, 2025 10:52
Reply to  Зөнч

Яг үнэндээ МУ-ыг Хятадад худ�##�дах Хятадын хараат болгох зорилгоор Цэдэнб�##�ыг �######�уулахын тулд Хятадын тагнуулынхантай Нямдорж тохиролцож Монголын тагнуулынхан их хэмжээний �##�т нууцаар өгсөн болохоос Оросууд луйвардсан ч юм биш. Цаг хугацаа өнгөрөх тусам МАН АН гэсэн мафийнхны гэмт хэрэг тодорч байна.

Иргэн
Иргэн
7 сар 31, 2025 12:01

Энэ хүний ясыг өндөлзүүлэхгүй байж болхуу??? Арай дэндүү юмаа!!!

Зочин
Зочин
7 сар 31, 2025 12:36

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

зочин
зочин
7 сар 31, 2025 12:49

бас ерөнхийлөгч асан Х Баттулгын нэр зургийг ашиглаад яг иймэрхүү юм явж бсан шүү оросоор яриад

Зочин
Зочин
7 сар 31, 2025 13:44

Амарыг эрье.
1998оны үндэсний хөдөлгөөний удирдагч С.Зориг агсны хэргийг илрүүлнэ гэж дандаа МАХН аас хүмүүс УИХ ын гишүүн болоод хэргийг нь epөөсөө илрүүлж байгаагүй.
Энэ үед Монгол улсын төрийн тэргүүн Хятадын тагнуулчин Нацагийн Багабанди epөнхий сайд Намбарын Энхбаяр Мeэгомбын Энхболд Санжийн Баяр Сүхбаатарын Батболд нар дара�##�ан хийж байсан .
Үхсэн МАН ныг өмөөрдөг Булган (Цагаан Хун) энэ хэрэгт шууд хамаар�##�тай .
Тухайн үед Булган (Цагаан Хун) Оросод орогнол тогтоохыг оролдож байсан.
Одоо Булган (Цагаан Хун) нь Орос битгий хэл барууны хөрөнгөтөнгүүдтэй сүйлэрч миний Монголын эдийн засгийг сүйрүүлж ард түмнийг хоосруулан ядууруулсаар байгаа нь Орос улсын ард түмэн Украины ард түмэн хоорондоо мууд�##�цаагүй байхад 2022оны 2-р сарын 24ний 4цаг 50минутанд Орос улс Украины газар нутаг руу анхны пуужингийн дайр�##�таа хийсэнтэй шууд холбоотой одоо Хятадын тагнуулчин Нацагийн Багабандийн Хятад ээжтэй Хүрэлбаатарын үхсэн МАН ыг өмөөрдөг Булган (Цагаан Хун)Оюун Цэдэн хүчингийн хэрэгтэй Нямбаатар мэнгэт Нямдорж ард түмэнтэйгээ Хятадаар ярьдаг Ухнаагийн Хүрэлсүхийн бүлэглэл хүчээ авч гадны хөрөнгөтөнгүүд болон Хятад Орос Монголын МАН гэх луйварчид дэндүү даварлаа..
Эдгээр бүлэглэлийг таслан зогсоохын тулд �##�уурчин хурцхан хутгаар хоолоо ч хийж чадахгүй морьгүй сэлэмгүй байж бусдын гараар дэлхийг сөнөөхийг санаархаж байгаа зөнөг В.Путинг эцсийн замд нь үдэхийг миний үзэсгэлэнт Дэлхийн бүх хүн төрөлхтөн минь хилэгнэн шаардаж байна уу?

Зочин
Зочин
7 сар 31, 2025 23:50
Reply to  Зочин

Дээрх хүн мэдрэл ээ үзүүл... Нийгэмд гэм хохирол үзүүлэхээсээ өмнө эмчлүүл... Утга холбоосгүй нийтлэлтэй ямар авц�##�даагүй дэмийрлийн шатандаа яваа хүн юм чи.... КККККК
.

Зочин
Зочин
7 сар 31, 2025 16:17

Ш�##�гаарай.

Зочинgajig
Зочинgajig
7 сар 31, 2025 16:33

Uhej bsan muu umhii ivaanuud...dainyhaa mungiig bosgoj bgaa yum bhdaa

Монгол мал
Монгол мал
7 сар 31, 2025 22:35

Орос хэлтээ м�##�ууд (хөдөөний) ороорээ, шууд саятан болоншүү

Зочин
Зочин
8 сар 1, 2025 01:37

Х.Баттулгын нэр дээр бас орос хэлээр бичсэн мессенжер яваад бна

Холбоотой мэдээ

Back to top button