Нийгэм мэдээ
Увсын 100 жилд шөвгөрсөн дөрвөн бөхөөс допингийн шинжилгээ авчээ

Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан өчигдөр өндөрлөсөн.
Улмаар Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэж, Дархан аварга Н.Батсуурь түрүүлсэн.
Тэгвэл, баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үндэсний бөхийн допингийн шинжилгээг орон нутгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс авдаг болсон.
Өөрөөр хэлбэл, улсын наадамд тав давсан бөхчүүдийн шинжилдэг бол аймгуудын наадамд шөвгийн дөрвийг шинжилдэг болсон гэсэн үг.
Энэ хүрээнд ч мөн долоогийн даваанд тунаж үлдсэн Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Бат-Өлзий нараас допингийн шинжилгээ авчээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цол олгосон барилдааны 4 өөс авсан. Мэдээллээ нягтлаач
зөв дөө монгол бөх цэвэр ариун байж л олон түмнээ баясгана даа
за зөв дөө Батсууриас л лав допинг илрэх байх. илэрвэл лехис 600-гаа яах вэ? лав л буцааж авч таарна даа
Аварга өөр хүний шээс шинжилгээнд өгчихсөн бхөө өөрийнхөө өгвөл илэрнэ л дэ
Нэр бүхий 4 бөхөөс авсан юм уу, Аймгийн цол олгох бөхчүүдээс л авах учиртай юм биш үү
Наадам бол наадам. Авах шаардлагагүй
Увсын Шөвгийн 4 бөхөөс допинг ИЛЭРЧЭЭ гэнэ үү ?
Тэр моньднууд ер нь чихэр шиг л хүлхэж явдаг хэрэг үү, аан ?!
Ш�##� худлаа!!!