Нийгэм мэдээ

Ц.Төрхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламжийг 10-р сараас ашиглаж эхэлнэ

Төв цэвэрлэх шинэ байгууламжийн шинэчлэлийн ажил хийгдээд багагүй хугацааг үдээд байгаа билээ. Ус Сувгийн Удирдах Газраас 10-р сард төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орно гэж мэдэгдлээ.

Ус Сувгийн Удирдах Газар(УСУГ)-ын дарга Ц.Төрхүү,

"2025 оны аравдугаар сард бид хуучин цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, шинэ цэвэрлэх байгууламжаа ашиглаж эхлэх гэж байна. Урд шөнө шинэ төв цэвэрлэх байгууламжийнхаа зарим тоног төхөөрөмжийг хүлээж авлаа. 2020 онд эхлүүлсэн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн анхны усаа бид наадмын өдрүүдэд авч туршлаа. 2025 оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах буюу хуучин цэвэрлэх байгууламжийг зогсоон улмаар бүтэн жилийн турш үйл ажиллагааг нь жигдэртэл туршаад Улсын комисст хүлээлгэн өгөх юм.

Ажиллах боловсон хүчнийг 2023 оноос тасралтгүй бэлтгэж, БНХАУ-ын хотуудад сургалтад сургаад байгаа. Зөвхөн 2024 онд гадаад болон дотоодод 87 цагийн сургалтыг зохион байгуулсан. Төслийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 250 мянган м.куб ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд хүргэж цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой. Цэвэрлэх байгууламж нь бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллана" гэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 1, 2025 00:08

Энэ төв цэвэрлэх байгууламжийг хэдэн ч жил барьчихав даа. Яг л дарханы зам шиг олон жил болсон. Дархан эмээлтийн арьс шир боловсруулах үйлдвэр хэзээ сураг дуулдах бол.... Ховдод арьс шир ноос ноолуур боловсруулах үйлдвэрийг нь хувь хүмүүс барьчихсан 9 жил болж байх юм. Харин төр хариуцлага хүлээж гүн цэвэршүүлэх байгууламж барьж өгнө гээд (4 тэрбумаар) тоног төхөөрөмж авч ирээд хадг�##��##�тын буруугаас төмрийн хог болгочихсон ХЭН ч хариуцлага хүлээгээгүйгээр барахгүй одоо ч ашигл�##�танд өгч чадаагүй байна . ЭЦЭСТ НЬ МАНын эхлүүлсэн ажил болгон ийм гацаанд ордог юм байна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button