Нийгэм мэдээ

Сурагчийн дүрэмт хувцсанд поло цамцыг нэмж оруулах саналыг СХЗГ-т гаргалаа

Боловсролын сайд, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд поло загварын цамц нэмж оруулах талаар судалгаа хийх, MNS 6814:2019 "Сурагчийн дүрэмт хувцас, Техникийн шаардлага" стандартад өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах" чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм. Уг ажлын хэсэг дүрэмт хувцасны өнөөгийн стандарт, чанар, хүртээмж нь хэрэглэгчдийн хүлээлт, сэтгэл ханамжтай нийцэхгүй, өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгцээ шаардлага байгаад үндэслэн хүүхэд бүрийн эрүүл мэнд, тав тух, өөртөө итгэх итгэл, суралцах таатай орчныг дэмжсэн, дүрэмт хувцасны нөхцөл байдлын судалгааг хийж, стандартад өөрчлөлт оруулах саналын төслийг боловсруулж танилцууллаа.

Судалгаанд Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Дундговь, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын зургаан дүүргээс нийт 10,107 сурагч, эцэг эх, багш ажилтан оролцжээ. Судалгааны үр дүнд поло цамц нь сурагчдын өдөр тутмын хэрэгцээнд тохирсон, биед эвтэйхэн, угаахад амар, агаар нэвтрүүлдэг, хөдөлгөөнд саад болдоггүй хувцасны нэг төрөл болохыг оролцогчдын олонх онцолсон байна. Мөн сурагчид дүрэмт хувцас сонгохдоо өөрийн биед тохирсон, тав тухтай хувцсыг сонгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Иймд поло цамцыг дүрэмт хувцасны шинэчилсэн стандартад албан ёсоор тусгах шаардлагатай гэсэн санал судалгаанаас тодорхой харагджээ. Ажлыг хэсгийн тайланд үндэслэн MNS 6814:2019 "Сурагчийн дүрэмт хувцас, Техникийн шаардлага" стандартад оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын төслийг Стандарт, Хэмжил Зүйн Газар(СХЗГ)-т хүргүүлэхээр боллоо гэж Боловсролын Яамнаас мэдээллээ. Мөн нэмж тодруулснаар СХЗГ тухайн саналыг баталж, MNS 6814:2019 "Сурагчийн дүрэмт хувцас, Техникийн шаардлага"-д нэмэлт өөрчлөлт оруулбал ирж буй хичээлийн жилээс сурагчид сургуульдаа поло цамц өмсөх юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 1, 2025 13:02

дулааны улир�##�д цамцны гадуур формын платье, пиджак нтр өмсөх нь х�##�ууцаад хүүхдэд тухгүйн билээ

Зочин
Зочин
8 сар 1, 2025 13:03

поло футболктой суув�##� сэрүүн аятайхан

Zochin
Zochin
8 сар 1, 2025 15:32

Bolido iregdiin niruun deer achaa nemj bh um ter tsamtsaar yah um

Зочин
Зочин
8 сар 1, 2025 17:11

хаа сайгүы гудамжинд өмсдөг поло подволк яагаад ч дүрэмт хувцсанд тлхирохгүы

Холбоотой мэдээ

Back to top button