Трамп худалдааны дайныг даамжруулсан алхам хийж, Азийн зах зээлүүд уналаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт /2025.07.31/ улс орнуудад оноох гаалийн татварыг 10-41 хувь болгох гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурж, худалдааны дайныг даамжруулсан алхам хийв. Улс орнуудаар авч үзвэл Энэтхэгийн бараанд 25 хувь, Тайваньд 20 хувь, Өмнөд Африкт 30 хувь, Канадад 35 хувийн татвар оногдуулсан байна.
Трамп ийнхүү тарифын хэлэлцээ хийх хугацаа дуусахад хэдхэн цаг үлдсэн үед гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурав. Үүний улмаас Азийн зах зээлүүд унасан байна. Тодруулбал БНСУ-ын компаниудын хувьцаа гурван хувиар буурч. KOSPI индекс 99.78 нэгжээр буюу 3.07 хувиар буурч, дөрөвдүгээр сарын долооноос хойш үзэгдээгүй хэмжээгээр нэг унасан юм. Сонирхолтой нь Австралийн хувьд тариф нь нэмэгдээгүй ч хувьцаанууд нь унаж байгаа аж. Тайланд, Малайз, Камбож зэрэг орнууд 19 хувийн гаалийн татвар тогтоосонд сэтгэл хангалуун буйгаа мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
ТРАМПИЙН тариф Америкт ашгаа өгнө.