Нийгмийн

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13130 болжээ

2025 оны наймдугаар  сарын 3-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан 13130 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс:

  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа - 59 
  • Хөнгөн - 7
  • Дунд - 52 хүн байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13007, гэрээр эмчлүүлж буй  59, нас барсан 10 болжээ. 

Харин хавьтал болсон нийт 96119 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4993 хүрсэн байна. Мөн 0-4 насны 2913, 5-9 насны 1660 хүүхэд улаанбурхнаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button