Байгаль орчин

Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна

Цаг уурын байгууллагаас гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын байдал долоодугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу, 62 хувьд хэвийн байна.

Тухайлбал: Баян-Өлгий, Увс, Сэлэнгийн зарим нутгаар, Ховд, Завхан, Өвөрхангай, Дархан-Уул, Төвийн ганц нэг сумын нутгаар муу, Архангай, Говьсүмбэр Дорнод, Сүхбаатарын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Дорноговийн ихэнх, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Төв, Өмнөговь зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Булган, Сэлэнгэ, Дундговь, Хэнтийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна. Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Төв аймгийн Лүн, Дорноговь аймгийн УлаанУул, Сүхбаатар аймгийн Халзанд 28-33 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна. Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-6.6 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу, Ховдын ихэнх Баян-Өлгий, Өмнөговийн зарим Увс, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн цөөн сумдын нутгаар дунджаас бага орсон байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button