Гал зогсоох хэлэлцээр нурсны дараа Израиль Газын зурваст хийх дараагийн алхмаа шийднэ

Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху энэ долоо хоногт аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулж, Газын зурваст Хамастай хийж байсан шууд бус гал зогсоох хэлэлцээр нуран унасны дараах Израилийн дараагийн алхмуудыг хийхээр болсон байна.
Израилийн төрийн дээд албан тушаалтны хэлснээр цэргийн хүчийг нэмэгдүүлж магадгүй гэсэн юм.
Өнгөрсөн бямба гарагт тус улсад хийсэн айлчлалын үеэр АНУ-ын Ойрх Дорнодын тусгай төлөөлөгч Стив Виткофф Израилийн засгийн газартай хамтран Газын зурвас дахь дайныг эцэслэх төлөвлөгөөн дээр ажиллаж буйгаа мэдэгдсэн билээ.
Дохад бүтэлгүйтсэн гал зогсоох хэлэлцээрийн зорилго нь АНУ-ын дэмжлэгтэйгээр 60 хоногийн гал зогсоох тохиролцоонд хүрэх явдал байсан бөгөөд энэ хугацаанд хүмүүнлэгийн тусламжийг агаараар Газад хүргэж, Хамасын барьцаанд буй хүмүүсийн талыг суллан, үүнийхээ оронд Израильд хоригдож буй палестинчуудыг суллах хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байжээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орчин үеийн Гитлар. Жэнхэнэ яргачин ямар байдагыг ГАзын зурваст харуулж олон П�##�стинчуудыг ярг�##�ж байгаа этгээд. Иран болон бусад орнууд энэ нөхдийг газрын хөрснөөс арчих хэрэгтэй.