Улаагчийн хар нуур орчмын 35 тонн хогийг цэвэрлэжээ

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчийн хар нуурыг өнөөдрийн байдлаар 8,000 хүн үзээд байгаа нь өнгөрсөн жилээс 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Аялагчдын тоо нэмэгдэхийн хэрээр тус газарт 35 тонн хог хаягдал төвлөрчээ.
Отгонтэнгэрийн Улаагчийн хар нуурын байгалийн цогцолборт газрын Хар нуур хэсгийн байгаль хамгаалагчид болон хамгаалалтын захиргааны жолооч, жижүүр нар хамтран Хар нуур хэсгийн хог хаягдлыг цэвэрлэж, 60 гаруй км-ийн цаана Яруу сумын төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлж байна. Ингэхдээ хуванцар сав, шилийг ангилж хогийн цэгт хүргэж байгаа юм.

Бусад хогийг шатаах зууханд шатааж байгаа юм. Өдөрт нэг тонн хогийг шатаах хүчин чадалтай зуухыг "Улаагчийн Хишиг ресорт" нийгмийн хариуцлагын хүрээнд Хар нуурын байгалийн цогцолборт газарт байршуулж ашиглалтад оруулсан.
Энэ шатаах зууханд шил, хуванцар савнаас бусад хогийг шатаах боломжтой төдийгүй хар нуурын эрэг орчмын хог хаягдлыг багасгах, хоггүй орчныг бий болгох, жуулчны баазуудын шатаах боломжтой хог хаягдлыг устгах зорилготой. Цогцолборт газрын байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, эзэнгүй хог хаягдлыг багасгах, отоглох цэгийн хог хаягдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх боломжтой болсон байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан!
8000 хүн 35000 кг хог гэхээр явсан хүн нэг бүр 4.375кг хог хаяжээ. За тэгээд хэн нь орк бүдүүлэг байна даа? дандаа з�##�уучууд л тэр хол очиж хог тарьж байгаа биздээ? орон нутгийнхан ядаж хог цэвэрлэх тээвэрлэх мөнгөө наад хог таригчдаа торгож олж аваач.
Сайхан мэдээ.