Б.Цэнгэл: ТӨК-иуд охин компаниудтайгаа нийлээд 109 байгааг 87 болгож бууруулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл,
2024-2028 оны үндсэн чиглэлд төрийн өмчит 20 компанийг багтааж, эдгээрээс Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс тавантолгой, Эрчим хүчний 11 компани зэрэг орсон. Төрийн өмчит компаниудаас 3.74 их наяд төгрөг төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байна.
Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд 17 компанийг цөөлөх, 9 компанийг татан буулгаж нэгтгэх саналыг Засгийн газарт танилцуулсан. Тухайлбал, Тайшир болон Орхон-Сэлэнгийн цахилгаан станцуудыг нэгтгэхийг санал болгож байна. Төрийн өмчит компаниуд толгой болон охин компаниудтайгаа нийлээд нийт 109 байсныг 87 болгон бууруулах төлөвлөгөөтэй байна.
Төрийн өмчит компаниудын захирлуудын цалингийн хувьд хамгийн өндөр нь сарын 30 сая төгрөг бөгөөд үндсэн цалин харьцангуй бага ч ажлын гүйцэтгэлээр урамшууллыг үнэлэх талаар судалгаа дуусах шатандаа оржээ.
Зарим компаниудын, тухайлбал Эрдэнэс Монгол, Хөдөө аж ахуйн биржийн захирлуудын цалин харьцангуй өндөр байна. Иймд “Эрдэнэт”, “Эрдэнэс Таван толгой”, “МИАТ” зэрэг ТӨК-ийн 10-34 хувийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад хувьчилна" гэв.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Үхсэний чинь 87, бүгдийг хувьчилж эзэнтэй болго!!! Одоо зөв хувьчилдаг арга хэлбэрийг сурсан, 1990 оных шиг �##�даа гаргахгүй байх боломжтой болсон!!!