Нийгэм мэдээ

"Дулааны шугамын ажил гүйцэтгэхдээ борооны ус зайлуулах системийг алдагдуулсан"

Улаанбаатар хотын гурван байршилд борооны ус зайлуулах шугам тасалж, гэмтээсэн зөрчил гарсан байна.

Геодези, усны барилга байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан "Борооны ус зайлуулах шугамыг гурван байршилд гэмтээсэн нөхцөл байдал үүссэн. Тухайлбал Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, П.Жасрайн гудамжинд борооны ус зайлуулах шугам сүлжээтэй. Гэвч Энхтайвны өргөн чөлөөнд дулааны шугамын ажил гүйцэтгэхдээ борооны ус зайлуулах шугамын түвшнийг алдагдуулснаас болж өнгөрсөн борооноор тус гудамжинд битүү ус тогтсон.

Барилгын болон инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэхдээ борооны ус зайлуулах системийг гэмтээх, шугам хоолойг таслах, түвшнийг алдагдуулах зөрчлүүд гарч байна. Иргэн, ААН-үүдийг газар шорооны ажил гүйцэтгэх үед ямар нэгэн шугам хоолой гарч ирвэл холбогдох байгууллагуудад мэдэгдэж, зөвшилцөж ажиллахыг зөвлөе. Геодези, Усны Барилга Байгууламжийн Газар нь бүх төрлийн инженерийн зураг төсөлд санал өгч, зөвшилцөн баталгаажуулдаг" хэмээн мэдээлжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 7, 2025 11:06

Hudalaa yrihaa boliochee aj ahui negj ymar negen zam zasbar dulaanii ajil hiihdee hiilgehdee zaabal zobshoorol abdag tegeed hiilegdeg harin ulsiin baiguulag hiinel bol hiin geel ibdej svvtgeed hiideg hiigeed buzaagaad huuchin hebenden bolgon gej Vgvi tosob baihgvi geel ybdag shvv dee ( dulaanii usnii shugam solijiin geed hubiin baiguulagiin vvdiig zam talbaig nogoon baiguulamjiig ibdej hemheleed buzaaj yanzalahgvi haydag hubi hvn baiguulag dahij oorsdoo goe bolgood baij baital dahiad neg zvvl dutuu hiizen bain dahiad uhan geel ibdeed hayan vnendee uramgvi shvv )

Холбоотой мэдээ

Back to top button