Н.Тавинбэх: Өнгөрсөн онд 15 удаа яг ийм төрлийн осол гарч байсан. Энэ өвөл нийслэлийн дулаан, цахилгаан тасалдахгүй

Дулааны III цахилгаанэ станцад гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор цаг үеийн асуудлаар "ДЦС-3" ТӨХК-д хяналт тавих Засгийн газрын БЭТ-өөр томилогдоод буй Н.Тавинбэх мэдээлэл өглөө.
Тэрбээр,
"50 мВт турбогенератор дээр гэмтэл гарсан бөгөөд гэмтэлд өртсөн тоног төхөөрөмжийн зориулалттай барилга байгууламжид гал гарч, томоохон аваар осол болсныг бүх нийтээр мэдэж байгаа. Осолтой холбоотой тус компани дээр Засгийн газраас БЭТ томилсноос хойш 47 хоног болж байна. Энэ хугацаанд сэргээн босголтын ажлыг яаравчлуулж, гүйцэтгэл сайн явж байгаа учраас төлөвлөсөн хугацаандаа ажилд орно. Өвлийг ямар нэг хүндрэлгүйгээр давна.
Ашиглалтад ороод 60 орчим жил болж байгаа, өндөр насжилттай эх үүсвэр учраас техникийн саатал мэдээж гардаг. Ийм саатал 8-р сарын 1-ний өдөр гарсан. Онцгой дэглэм тогтоосон энэ үед сенсаци болгож, дотроос мэдээлэл гаргаж байгаа нь зохимжгүй явдал гэж үзэж байна. Засварын ажил эхэлчихсэн явж байна. Гэмтсэн зуух ашиглалтад ороод 50 орчим жил болсон бөгөөд анх удаа ийм осол гараагүй. Өнгөрсөн онд гэхэд л 15 удаа гарсан. Зөрчлүүдийг арилгахад хатуу арга хэмжээ авч ажиллаж байгаа нь зарим хүнд таалагдахгүй байгаагаас үүдэж гарсан хэвийн ослыг олон нийтэд дэлгэж, энэ станц дээр хийж байгаа шинэчлэлийн ажилд саад болж байгааг хуулийн байгууллагад шалгуулна. Үйлдвэрлэлийн осолд өртсөн нөхөртөө туслахын оронд бичлэг хийж, гадагш нь зарсан асуудал энэ хамт олны дотор байх ёсгүй.
Хоёр дэлбэрсэн турбин бол Монголд засварлах боломжгүй учраас энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудаас санал авч, шинээр суурилуулна. Энэ жил турбинуудыг ажилд оруулж амжихгүй. 2026 оны өвлөөс урьтаж ажилд оруулахаар төлөвлөж байгаа.
-Энэ өвлийн хувьд осол авааргүй ажиллах боломж бий юу?
-Бид төвийн эрчим хүч дээр ачаалал үүсгэлгүй, нийслэлийн дулаан хангамжийг тасалдуулахгүйгээр хэвийн ажиллана
-6-р сард болон сая гарсан ослын талаар мэдээлэл өгөөч?
-Сая зуухны экран хоолойнуудыг элэгдэж гэмтсэн асуудал үүссэн. 6-р сард гарсан турбины дэлбэрэлтийн асуудлын хувьд одоо болтол эцсийн дүгнэлт гараагүй байна.
-Яаралтай шинэчлэх тоног төхөөрөмжүүдийн ажлын явц хэр байгаа вэ?
-Сэргээн засварлах ажлын хүрээнд 52 мВт турбогенераторыг шинэчлэхээр төсөвт тусгасагдсан. Үндсэндээ 40 орчим хувь нь шинэчлэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.
-Засварлах боломж, төсөв хэр байгаа вэ?
-Бид жил болгон заавар графикийн дагуу засвар шинэчлэл хийж байгаа. 20-30 жил ашиглах ёстой төхөөрөмжүүдийг 40-50 жил хэрэглэсэн учраас ослын нөхцөл үүссэн. Цаашид бүгдийг нь бүрэн шинэчлэх ёстой.
-Өвөл дулаан, цахилгаан тасрах нөхцөл үүсэхгүй гэж ойлгож болох уу?
-Өвлөөс өмнө дулаан, цахилгаанд шаардлагатай засвар үйлчилгээнүүдийг хийж байгаа учраас энэ өвөл дулаан, цахилгаан хангамжид асуудал үүсэхгүй.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hudal ch durak be vnenee heleed hvmvvsiig hubiin beltgel hiih hugzaa ogoldoo obol hvvtreed irheer bolohgvi bain bolgoh geed barahgvi bain yanaa gehel baih shvv hvmvvs mini tus bvrdee hubiin beltgel sain hiigeerei bid oorsdool hicheen shvv darga nart bitgii iteg
бүх гадны буц�##�тгүй тус�##�амж мөнгө сатанцид ороод 40 жил явлаа нэмэргүй гарууд нь та нар шүүдээ
Ман.д боловсон хүчин бол бхгүй..хорооны мухар эзэлсэн хуц ухна шиг хдн дархлагдсан мэргэшсэн хулгайч хдг аөил нь төр төсөв баялагын хулгайчууд хэзээч улс хөгжүүлэхгүй ман устаж хулгайч устана!!!!
50 жилийн настай зуухаа сольж чаддаггүй м�##�уудтай ярих юм �##�га. Үнээ өчнөөн нэмлээ, одоо байгаа царай нь энэ. Улаанбаатар хотыг хөлдөөхөөд гадаад руу хамгийн түрүүнд энэ амьсгаа зугатана. Тэндээ Элбэгдорж, Сайханбилэг, Сах�##� Эрдэнэбилэг, Таван Богдын Амарсайхан шиг нутаггүй, зугатаж амьдарна даа... Улаанбаатар хот дулаангүй, пааргүй болчихвол хичнээн хүн хөлдөж үхэх бол? Хотоос гарч чадахгүй, нимгэн нойтон, ах дүү хамаатан садангүй, туслах хүнгүй өчнөөн ахмад настан, хүүхдүүд байгааг яагаад ойлгохгүй байгаа юм бол?
Дэлхийн банк Америк Европчууд ДЦС барихад мөнгө өгөхгүй хөрөнгө оруул�##�т хийж болохгүй гэсэн заавартай. Оросууд засаад өгье гэж хэлсэн. 30гаруй жилийн хугацаанд 150мвт нэг өргөтгөсөн. Капит�##� засвар огт хийгээгүй. Урсг�##� засвараар ДЦС ууд амиа тээж байсан шүү. Тавинбэх юугаа мэдэх вэ дээ! Багануурын цахилгаан сүлжээнд байсан нөхөр шүү дээ
Өвөл 9 /15 аас дулаан өгдөг 11 сар гарт�##� дулаан 100% өгдөггүй тэгснээ хавар 3 сарын дундаас эхлээд 5/15 хүртэл дулаан басл буурдаг. Дулааны төлбөр өө 100% авдаг . Сүүлийн 5 жилийн хугацаанд төлбөр. асар хурдацтай нэмэгдсэн яагаад Станц нь шинэчлэлт хийгдээгүйд л сонин бна. Уг нь бол дулаан буурах хэмжээгээр төлбөр буурах байт�##� арай юу
Солиороод байгаарай. Хэвийн үзэгдэл гэх гээд бгаа юмуу. Ийм юмнууд удирдаад байхаар энэ с�##�бар элгээрээ мөлхөж бгаа юм шүү дээ.
Ийм олон осол гарч бгааг хэвийн гэнэ үүүүү. Мэдрэл нь зүгээр үү.
Ийм олон осол гарч бгааг хэвийн гэнэ үүүүү. Мэдрэл нь зүгээр үү.