МҮЭХ: Ерөнхий сайд хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэчихээд инженер, техникч, нарийн мэргэжилтнүүдийг цомхотгож болохгүй

Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Цаг уур, Орчны Шинжилгээний газрын харьяа 21 аймаг дахь салбаруудаас нийт 147 ажилтныг цомхотгох тухай шийдвэрийг танилцуулсан билээ.
Уг шийдвэртэй холбогдуулан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, салбар хороодын төлөөллүүдийн зүгээс дараах асуудлаар мэдээлэл хийлээ.
Үүнд,
Хаврын чуулганаар Улсын төсвийг тодотгох үеэр Төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар бууруулна гэдэг асуудал гарч эхэлсэн. Иймд МҮЭХ-ны удирдлагын баг бүрэлдэхүүн Ерөнхий сайдтай 7-р сарын 23-нд уулзсан. Энэ уулзалтаар, төрийн албаны цомхотголыг хийхдээ ямар зарчмыг баримтлах, нийгмийн тодорхой эмзэг бүлгийн жилтнуудын баталгааг хэрхэн хангах, зайлшгүй орон тооны цомхотголд хамрагдах хүмүүсийн ажлын байрны баталгааг хангах, шинэ ажлын байраар хангах, шилжүүлэн ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд хэрхэх талаар хөндсөн. Энэ үеэр Төрийн албаны зөвлөлтэй МҮЭХ санамж бичиг байгуулж, хамтарсан комисс байгуулж, ул суурьтай хандана гэж Ерөнхий сайдтай тохиролцсон. МҮЭХ-оос Засгийн газрын барьж хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төсвийн алдагдлыг бид мэдэж байгаа. Гэхдээ төрийн албан хаагчдыг цомхотголд хамруулахдаа баримтлах зарчим гэж байх ёстой. Монгол Улс даяар мөрдөгдөж байгаа хуультай. Цомхотголд хамруулахаар болсон тохиолдолд ажилтанд мэдэгдэж, энэ асуудлаар хэлэлцээ хийнэ гээд заачихсан. Гэтэл Ерөнхий сайдын түвшинд хэлэлцсэн асуудал дунд болон доод шатандаа хэрэгжилт нь өөр байна.
Байгаль орчны яам, УЦУОШГ-ын даргын мэдэгдсэнээр 21 аймгаас ирүүлсэн саналыг үндэслэн, ул суурьтай судалгаа хийж, 6 удаа хуралдаж байж бүтэц бүрэлдэхүүнийг цомхотгохоор шийдвэрлэсэн гэж хэлсэн. Гэтэл бодит байдал дээр 7-р сарын 23-нд Ерөнхий сайд бидэнтэй уулзаж хэлэлцчихээд, 7-р сарын 25-нд нь Ерөнхий сайдаас бүх шатны дарга, засаг дарга нарт албан даалгавар хүргүүлсэн байсан. Тэгэхээр сарын дотор цомхотгох асуудлыг ул суурьтай судлаагүй нь харагдаж байна.
Төр цомхон, хүрртээмжтэй ажиллах зорилтыг ойлгож байгаа ч цомхотголын ард олон хүний ахуй амьдрал хөндөгдөж байгаа. Ажил эрхлэлтийн хөдөлмөрийн асуудлыг шийдвэрлэхдээ тэдэнтэй уулзаж, хэлэлцэхгүйгээр дээгүүрээ шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай. Цаг уурын хүрээлэнгийн гаргаж байгаа маш олон судалгааны үр дүнгээс хамаарч бусад салбарын тогтврортой ажиллагаа хамаарч байдаг.
Монголд ажилгүйдэл, ядуурал их, төр хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гээд байдаг мөртлөө бодлогын уялдаагүй шийдвэр гаргаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, Байгаль орчны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга О.Гантуяа:
Өчигдөр УЦУОШГ-ын дарга цомхотгол хийж байгаа талаар мэдээлсэн байсан. Аймгууд дээрх УЦУОШГ-ын ажилтнуудаас 7,7 орон тоо буюу нийт 147 хүнийг цомхотгохоор болсон байсан. Ямар хүмүүсийг цомхотголд хамруулж байна гээд харахаар нарийн мэргэжлийн, манай хөдөө аж ахуйн салбарын ахмад техникч, ус судлалын техникч, инженер, мэдээллийн сангийн архивын мэргэжилтнүүд, зарим хэлтсийн дарга нар, харуул, үйлчлэгч нарыг цомхотгох шийдвэр гаргачихсан. Цаг уурын байгууллага гэдэг иргэд, аж ахуй нэгжүүдийг мэдээллээр хангадаг эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн онцлогтой байгууллага. 1800 гаруй ажилтантай энэ салбарын ажилтнуудаас цомхотгоод 1478 болгохоор тушаал батласан байна. Ингээд бид аймгуудын үйлдвэрчний эвлэлийн холбоодтой холбогдож, ажиллаж байгаа. Өнөөдөр энэ салбарт инженер, боловсон хүчин дутагдалтай буюу хүний нөөцийн хүндрэлд орчихоод байхад мэргэжилтнүүдээ цомхотгоно гэдэг салбарын уялдаагүй байдлыг харуулж буй хэрэг. Иймээс шаардлага гаргаж, яамны сайдад хүргүүлж байна" гэв.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гар утаснаас дэлхийн бүх цаг агаарыг харж чаддаг болсон. Бүх нисэх онгоцны буудлууд та нараас биш дэлхийн нислэг систем, програм хангамжаараа цаг агаарын мэдээгээ авч байгаа. 1800 хүн бидний татварын мөнгөөр ц�##�инжаад юу хийж тэнд суугааг мэдэх юм �##�га.
Тэнэг минь чинмй уншаад ашиглаад байгаа дэлхийн цаг агаарын мэдээг �##�ь нэг улсын бэлтгэн нийлүүлдэг цаг агаарын мэдээ мэдээлэл байхгүй бол буруу мэдээлэл гардгын.дэлхийн бүх орны мэдээ мэдээлэл холбоотой байдгын. Тийм учраас манай улсын цаг уурын байгууллага өдөр тутмын маш нарийн мэдээ мэдээллээр дэлхийн байгууллагыг өдөр бүр хангах үүрэгтэй байдгын.Үүнийг бэлтгэхийн тулд инженер техникч ажиглагч холбоо гээд бүх шатны нарийн мэргэжлийн хүиүүс бүрэн бүрэлдэхүүнээрээ байж ажилладаг ёстой юм. Юм мэдэж байж бурж бай.
Илүү давхардсан орон тоо бол дарга ч байсан цомхотгоно зөв
Наадах чинь маанаг юм чинь юугаа мэдэх юм бэ